Ховд аймгийн Залуу инженерүүд хот төлөвлөлт сайтай шинэ хот бий болгох боломжтой гэж үзэж байна

  Ховд аймагт байгуулагдаад 1 жил гаруй болж байгаа залуу Инженерүүдийн холбоонд салбар бүрийн инженерүүд гишүүнчлэлээр орсон байдаг. Шинэ тутамд байгуулагдсан холбоо хэдий ч гишүүнчлэл нэмэх ахмадын зөвлөл байгуулах гээд олон талын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн стандартад нийцсэн шинэ хотыг 30-40 жилийн дотор байгуулах хүсэл мөрөөдөлтэй залуу инженерүүд ирээдүйн үйл хэргээ ажил хэрэг болгох үүднээс улс төр, нам эвслээс ангидаар хийж хэрэгжүүлэх ажилдаа нэгэн сэтгэлээр нэгдэн орон нутгаа удирдаж байгаа хүмүүс, салбар байгууллагуудад шинэ хотыг бий болгох гаргалгааг мэргэжлийн үүднээс зөвлөн туслах зорилго өмнөө тавьжээ.

Ховд хотыг шинэ төлөвлөлттэй иргэддээ ээлтэй, ая тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 5-10 жилийн дотор хот төлөвлөлтийн шинэ эхлэлийг тавих зайлшгүй шаардлагатай гэж тэд үзжээ. Тиймээс залуу инженерүүд аймгийнхаа төвийн дэд бүтцийн зарим байгууллагуудаар орж хот хөгжлийн төлөвлөгөө, эдийн засаг, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг чухал асуудлуудыг тухайн байгууллагуудын удирдах албан тушаалтан инженерүүдтэй ярилцаж санал солилцсоноос гадна холбооныхоо үйл ажиллагаа үндсэн чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг хүргэн ажиллаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр иргэд нь ажиллаж амьдарч байгаа газраа ая тухтай сэтгэл ханамжтай амьдрах, цэвэр цэмцгэр стандартад нийцсэн орчин үеийн хотыг бий болгохын тулд хот суурин газруудынхаа төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх нь чухал гэж тэд үзэж байна.
Учир нь Ховд хот газар төлөвлөлт олголтын ажлыг цаашид бараг нэмж хийх боломжгүй болсон тул орон нутгийн төр захиргаа, мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад гэр хорооллын айл өрхүүдийн хашааны бодитоор ашиглагдахгүй байгаа талбайд үр ашигтай бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх замаар нягтрал бий болгож нэг хашааны газарт нэг өрх айл байх биш харин нэг хашааны газарт олон айлыг нэг дор төвлөрүүлж дэд бүтэц хөрөнгө оруулалт, тохижилт үйлчилгээг нь шийдэх замаар хот төлөвлөлт сайтай шинэ хотыг бий болгох боломжтой гэж онцолж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 5)
Zza

2020 оны 10 сарын 29-нд

Endes tanih engineer batra bn dawka fitnes bagsh puuje ntr hereggui bho eswel howdod eng oldohgui boltsimuu chaddg chaddgaa hiiwel ysinbe fitnes bagshaa poprood shgd pesdanuud yuc mdk bj

ganaa

2020 оны 10 сарын 28-нд

naduulin chin injener gj yu baidii

hovd

2020 оны 10 сарын 28-нд

Hot tuluvlultiig ta hed hiihgui ee

zochin

2020 оны 10 сарын 28-нд

shineer barigdaj bui tseverleh baiguulamj deer anhaarlaa handuulah shaardlagatai . ene baiguulamj tsaashid ashiglaltad orood ajillahah bolomjgui shuu gej bi mergejliin injener hunii huvd sanuulj bna. tseverleh baiguulamjiig biznesiin nudeer harj herhevch hiij bolohgui umhii baas,sheesteigee hudgaldana l gesen ug shuu

Сэтгэл

2020 оны 10 сарын 28-нд

Мундаг инженерүүд нь, мундаг залуучууд нь энд лав алгаа. Эд бол дандаа намын бацаанууд. Төлөвлөлт, хөгжлийг эд нар үнэндээ чадахгүй шүү.