Шилдэг гарааны бизнес шалгаруулах арга хэмжээний бүртгэл эхэллээ

  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС” шалгаруулах арга хэмжээнд оролцогчдыг 9 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд бүртгэж, 10 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд сургалт арга хэмжээ, шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар болжээ. 
Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргасан шилдэг “СТАРТ-АП” залуучуудын багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгох юм. Хамрах хүрээ:
1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
2. Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд оролцох боломжтой. 
дэлгэрэнгүй мэдээллийг 
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlQIPM_83C_tRVSZfF2v97QEU7zQsh0QX5Jxrwx4Xq6svylw/viewform холбоосноос харах боломжтой.
Эх сурвалж: ХХҮГ




Сэтгэгдэл ( 0)