”ШИНЭ НАМ”-ЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нар МУ-ын 21 аймагт ажиллаж ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд болон орон нутагт тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцлага хийж санал хүсэлтийг нь сонсон ажиллаж байна. Тэгвэл энэ өдөр Ховд аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байна.
Нам улс төр гэхээсээ илүүтэйгээр улс орны хөгжил, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үнэн төрх, ЗГ-ын бодлого шийдвэрийн талаар бодит мэдээлэл хийж байна. Тэрээр хэлэхдээ нийгмийн ялзрал, үжирсэн тогтолцоог халж, хувьсгал хийх цаг болсныг ч онцолж байлаа. Хэдийгээр сүүлийн 30 жил Монголчууд Ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч байгаа хэдий ч эх орныхоо баялгыг тэгш хүртэж чадахгүй, эрх мэдэлтнүүдэд эрх ашигаа булаалгаж, нэг ёсондоо ядуурлын түвшинд хүрчихээд байгаа энэ үед олигиархуудын эсрэг ард түмэнтэйгээ тэмцэж, байгалийн баялагыг ард түмэнд тэгш хүртээж, уналтанд орсон эдийн засгийг сэргээх шаардлагатай байгааг ч хэллээ.
Тийм ч учраас “Шинэ нам” байгуулан тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг



Мэдээ таалагдсан:



Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих