Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлав

Монгол улсад "COVID-19"-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Улаанбаатар хот Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймгийн орох гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний хөдөлгөөнийг түр хаасан. Иймд орон нутгаас Улаанбаатар хот руу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас 22-ын товчоо руу Баруун бүсийн аймгуудын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комисс гаргасан. Үүнтэй холбогдуулан Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарласныг аймгийн Онцгой комисс, Баруун бүсийн төв-Онцгой байдлын газраас анхааруулж байна. Улаанбаатар хотруу хулгайгаар болон бусад байдлаар хөдөлгөөн үйлдсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцож 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 хүртэл саатуулах болсныг үүгээр мэдэгдэж байна. Иргэн та коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол хэрэглэхийг уриалж байна.
 Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарласныг аймгийн Онцгой комисс, Баруун бүсийн төв-Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Эх сурвалж:Баруун бүсийн төв-Онцгой байдлын газраас


 




Сэтгэгдэл ( 0)