“Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлийн хурал ШУӨЗОрны Алтай аймагт боллоо.


  “Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлийн хурал  БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагт (2025.05.19-21-ний өдрүүдэд) боллоо. Дээрх арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан улсын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын төлөөлөл оролцов.



 " Алтай бидний нийтийн гэр " олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд Монгол улсыг төлөөлж Ховд, Увс, Баян-өлгий аймгийн Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр Аймгийнхаа нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын бодлого зорилтын талаар танилцууллаа.
Мөн олон жилийн найрсаг, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж,  хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Боомт, хилийн худалдаа, үйлчилгээг өргөжүүлэхэд хоёр талаас санаачилга гарган ажиллах саналыг уламжиллаа.





  Энэ үеэр БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ШУӨЗорны Намын хорооны дарга Ма Син Ри:
Монгол улсын гурван аймгаас уламжилсан саналын хүрээнд харьяа яамны сайд, ажил хариуцсан албан тушаалтнуудтай ярилцаж шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ Мөн боомтын дэд бүтцийг шийдвэрлэж хүчин чадлыг нэмэгдүүлснээр талуудын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрнэ гэдгийг онцлон тэмдэглэв.



Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)