Баруун бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний сургалт болж байна

  Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2 жилийн хугацаатай “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын гамшгийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, бэлэн байдлаа хангах чадавхыг дэмжиж бэхжүүлнэ гэж үзэж байгаа юм.





Гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт арга хэмжээ /2022.06.22-24/-ны онол дадлага хосолсон хэлбэрээр 3 хоног үргэлжлэх юм.





Сургалтаар гамшиг ослын голомтод хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон улсын стандарт журмын хэрэгжилт болон гамшиг осол тохиолдсон үед хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэхгүй байх, хүмүүнлэгийн тусламжид тэгш хамруулах талаар сургалт мэдээлэл хийхээс гадна орон нутгийн түвшинд гамшигтай тэмцэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, сайн туршлага, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал зөвлөмж гаргах юм. Сургалтанд аймгийн онцгой комиссын гишүүд бүрэн хамрагдаж байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)