Хөгжил политехник коллежийн 960 оюутны хичээлийн байр баригдаж байна

  Баруун бүс нутагт чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргахад гол хөдөлгөгч хүч нь болж байгаа Хөгжил политехник коллежийн 960 оюутны хичээлийн байрны өргөтгөлийн барилга мөн л томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна. ХНХЯамны захиалгаар 4 тэрбум 291 сая 294 мянган төгрөгний төсөвт өртөгтэйгөөр баригдаж байгаа тус барилгын гүйцэтгэгчээр “Мотоблок” ХХК ажиллаж байна. Төмөр бетон араг бүтэцтэй, 3 давхар баригдах тус барилга нь 46.0м х15.0 м, 36.0м х15м, заал нь 30.0м х 18.0 м хэмжээтэй баригдахаар зураг төсөв нь боловсруулагджээ.





Ажлын хэсгийнхнийг очиход нэг давхрын хучилт, дам нурууны арматур, бетон хийцийн цутгалтын ажил хийгдэж, гүйцэтгэл 20 хувьтай явагдаж байв. 2018 оны 10 дугаар сард эхэлсэн тус барилгыг 2020 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ



Мэдээ таалагдсан:



Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих