Хамгийн олон хүн нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаар Ховд аймаг дэлхийн дээд амжилтанд бүртгүүллээ

  Тус арга хэмжээнд 17 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, урлаг соёлын байгууллагын төлөөлөл болсон 1400 гаруй хөөмийч соёлын өвөө сурталчилсан түүхэн дээд амжилт тогтоох сорилыг амжилттай өгч чадлаа. Оролцогчдын хамгийн бага нь 5 настай, хамгийн ахмад нь 83 настай оролцогчид байсныг зохион байгуулагчид онцоллоо.



Геннисийн амжилтанд бүртгэх сорил нэг минутийн давтамжтайгаар 3 удаа явагдаж 1400 гаруй оролцогчдоос 1308 оролцогчийг нэгэн зэрэг хөөмийлсөнд тооцож дэлхийн дээд амжилтанд албан ёсоор бүртгэж батламж олголоо.



Монгол хөөмийг дэлхийн түүхнээ мөнлөн үлдээхийн тулд Ховдчууд хагас жилийн турш бэлтгэл хийжээ. Түүхэн дээд амжилт тогтоох энэхүү үйл ажиллагаанд туурга нэгт Монголчуудын төлөөлөл зорин ирж хүндэтгэл үзүүлж оролцсон нь бас нэгэн онцлог арга хэмжээ болж чадлаа. Ийнхүү улс үндэстний өв соёл, язгуур урлагийн нэг болох Монгол хөөмийг хамгийн олон хүн нэгэн зэрэг хөөмийлж дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн анхны тохиолдлоор Ховд аймаг нэрлэгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)