ЕБ-ын 3 дугаар сургуулийн түүхт 40 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна

Ойн баярын нээлт энэ өдөр төв талбайд эхэлсэн бол баярын хурал, хүндэтгэлийн концерт ХДТ-т зохион байгуулагдсан билээ. Үүний дараагаар тус сургуулийг төгсөн гарсан үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, хол ойрын хүндтэй зочид сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцаж хүндэтгэл үзүүллээ.Түүхэн 40 жилийн хугацаанд тус сургуулийг 12.000 мянга гаруй төгсөгчид төгсөн гарч гадаадын болон Монголынхоо өнцөг булан бүрт нутаг орныхоо нэрийг өндөрт гарган ажиллаж амьдарч байна. Түүнчлэн тус сургуулиас боловсролын салбарын ноён оргилууд болсон олон арван эрдэмтэн гавьяатнууд төрөн гарчээ. Тэдгээрийн төлөөлөл болсон 500 гаруй зочид ойн баяраа зорин иржээ.



Ойн баяр наадам холын зочдыг ойртуулсан, багш шавь нарыг уулзуулсан өргөн дэлгэр баяр болж байгааг хэлэх хүн олон байна. Сургуулийн орчин, сургалтын чанар хүртээмж, багш нарын мэдлэг ур чадвараараа боловсролын салбараа түүчээлэн яваа тус сургуулийн захиргаанаас ойн баярыг угтаж 40 бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж чадсан байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)