Насан туршийн боловсролын төвийн багш нар сургалтанд хамрагдаж байна

  БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн тусгай 63-р сургууль, аймгийн Насан туршийн боловсролын төв хамтран “тэгш хамруулан сургах боловсрол холимог бүлгийн багш нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн насан туршийн боловсролын төвийн багш сурган хүмүүжүүлэгчид хамрагдаж туршлага солилцож байна.Сургалтын сургагч багшаар НТБҮТ-ийн мэргэжилтэн Б.Батсүрэн, В.Лут-Очир, Нийслэлийн тусгай 63-р сургуулийн захирал С.Эрдэнэбаатар, О.Мөнхтуул нар ажиллаж байна.

Уг сургалтыг зохион байгуулснаар багш нарын ур чадвар нэмэгдэх, тэдэнд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, ХБХ-ийг нийгэмшүүлэхэд багш нар хэрхэн яаж анхаарч ажиллах талаар мэдлэг чадвараа дээшлүүлэх, тэднийг амьдрах ухаанд сургахад нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
ъ

Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд насан туршийн боловсролын 254 салбар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд тус төвд хамрагддаг 800 гаруй хүн байдаг байна. Насан туршийн боловсролын төвөөр дамжуулж зөвхөн тусгай хэрэгцээт боловсрол олгохоос гадна насанд хүрэгчдэд зориулсан сургалтуудыг ч мөн давхар зохион байгуулсаар иржээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)