“Сургуулийн өмнөх боловсрол-Хүний хөгжилд нөлөөлөх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо
Ховд аймгийн тухайд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүсэл тэртээх 1944 онд анхлан тавигдаж байсан бол өдгөө салбарын хөгжлийн чиг хандлага шинэ шатанд очиж 2001 оноос 2019 оны хооронд 8 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 32 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа тоон мэдээлэл байна. Ховд аймагт анх удаагаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, багш ажилчдын дунд зохион байгуулагдаж байгаа дээрх зөвлөгөөний үеэр цэцэрлэг бүр салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй гарган ярилцаж, шийдвэрлэх арга замаа зөв тодорхойлохыг эрмэлзэж байлаа.
1990-ээд оны үед орон нутаг үйл ажиллагаагаа явуулж байсан СӨБ салбарт мэргэжлийн багш дутагдалтай, туслах багшийн орон тоо дутмаг, цэцэрлэгүүд дундаа эрхлэгч, арга зүйчтэй ажиллаж байсан бол өнөөдөр дээрх бэрхшээл арилж 100 хувь мэргэжлийн багшаар хангагдан ажиллаж байгаа нь тус салбарын хөгжлийн нэгэн жишээг харуулж байна. МУЗГ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар хүртээмж, материаллаг баазыг бүрдүүлэх, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын цэцэрлэгийн төрөөс дэмжинэ гэсэн багц зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Энэхүү зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийг 110 тоот тогтоолоор батлан, 3 зорилтын хүрээнд 9 багц бүхий 13 ажлыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаагаа салбарын зүгээс мэдэгдэж байна.
Эхэндээ СӨБ-ын байгууллагын сургалтын хөтөлбөр багш хүүхдэд мэдлэг олгох чиг хандлагатай байсан бол өнөөдөр сургуулийн өмнөх боловсролыг “Хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн тодорхойлсон нь ирээдүйн монгол орыг авч явах иргэнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч үзсэнийг харуулж байна. Тиймдээ ч багш ажилтан өндөр ёс зүйтэй байж, орчин үеийн хүүхдийн онцлог хэрэгцээнд тохируулан сургалт арга зүйгээ шинэчлэн сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлээр зөвлөгөөний үеэр голчлон ярилцаж байлаа.
СӨБ-ын байгууллагын анхдугаар зөвлөгөөний төгсгөлд тус салбарт ажиллаж байгаа удирдах ажилтан, багш ажилчид харилцаа хандлага, ёс зүйд анхаарах, мэргэжил ур чадвараа тасралгүй хөгжүүлэх, орчны стандарт аюулгүй байдалд анхаарч хүүхдийн материал, сэтгэл зүй, үйлийн орчин бүрдүүлэн ажиллах зэргээр тодорхой зорилтуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр болж зөвлөмжийн төслөө баталлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)