ИТХ-аас санаачлан оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Улс тунхагласны 95 жил, Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулсан “Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёлын өв” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Ховд аймгийн ИТХ-аас ХИС-ийн НХУС-тай хамтран зохион байгуулж байна.
2004 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн тус арга хэмжээ жил бүр өөрийн өнгө төрхтэйгээр явагдсаар ирсэн.Тусгаар тогтносон Монгол улсын түүх соёлын уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх үйл хэрэгт хувь нэмэр оруулах, эх түүхээ сонирхон судлах эрдэм шинжилгээний ажлыг дэмжин урамшуулах, эх түүх, соёл уламжлалаараа бахархах, үндэсний үзэл төлөвшүүлэх, түүхэн хүний амьдрал тэмцлийн замналыг судлан тодруулж тэднээс суралцах, залуусын дунд оюунлаг өрсөлдөөн бий болгох зорилгоор энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг явуулж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар Монголчуудын тусгаар тогтнолын түүх, Галдан бошигт судлалын асуудал, Ойрад Монголын олон бүлгүүдийн өв соёл, зан заншил, Монголын баруун бүс нутгийн түүх, археологийн судалгаа, Монголын нийгэм улс төр, эрх зүй, эдийн засгийн судалгаа, заах арга зүйн асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд явагдсан байна.
Монгол улс тунхаглагдсаны 95 жил, Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулсан “Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёлын өв” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд ХИС-ийн 20 гаруй оюутан оролцож, илтгэлүүдээ хэлэлцүүлжээ. Тус арга хэмжээ 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдэг 6 илтгэлийг шагнаж урамшуулах юм байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)