Ховд аймгийн агаарын бохирдол стандарт хэмжээнээс 14-18 дахин их байна
Ховд аймаг агаарын бохирдол, утаа тортог ихтэй аймгийн нэг. Гэвч агаарын бохирдолыг хэмжих стандарт багаж хэрэгсэл байдаггүйгээс шинжлэх ухааны үндэслэлтэй тоон мэдээлэлд тулгуурлан ямар нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж чаддаггүй байсан байна. Тэгвэл МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагваар ахлуулсан судалгааны баг Ховд аймгийн Ховд их сургууль дээр ажиллан агаарын бохирдлыг хэмждэг хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи бүхий PM 2.5 мониторинг хэмжилтийн багажийг суурилуулсан байна. Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээг удаан хугацаанд ажиглах, цаашлаад хэвийн хэмжээнээс маш их бохирдолтой байгаа тохиолдолд холбогдох газарт нь мэдэгдэж агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авах боломж бүрдэж байна. Энэ сарын 4-ны байдлаар Ховд аймгийн агаарын бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 14-18 дахин их байгааг хэмжих төхөөрөмж заасан байна.
Ховд аймгийн төв Жаргалант суманд 5300 орчим айл өрх гэр хороололд амьдарч байгаа тоон мэдээ байна. Айл өрхийн зуух, салхинаас үүдэн боссон шороо тоос, үнс нурам, цахилгаан станц, тээврийн хэрэгслийн утаанаас ялгаран гарч байгаа нарийн ширхэгтэй тоосонцор нь PM2,5-ийг үүсгэдэг. Тиймээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг агаарын бохирдол, тоос тоосонцрын хувь хэмжээг тодорхойлох багаж зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа бүс нутагт суурилуулсанаар PM 2.5 мониторинг хэмжилтийн багажийг суурилуулсан анхны аймгаар Ховд аймаг нэрлэгдэж байна.
Ховд аймаг агаарын чанар, төлөв байдлыг тогтоох төхөөрөмжтэй болсноор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр агаарын бохирдлын шалтгааныг судалж олох, гамшгийн аюулд хүрэхээс урьдчилан сэргийлэх арга замыг ирэлхийлэх ажлуудыг хийхээс гадна мэргэжлийн байгууллагатай хамтран орон нутгийн төвшинд агаарын бохирдлыг багасгах олон талт үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)