Иргэн та "Хүн ам орон сууцны тооллого"-д хамрагдсанаар таны материал архивт 100 жил хадгалагдана

  Арван жил тутамд явагддаг ээлжит “Хүн ам орон сууцны тооллого” улсын хэмжээнд 2020 оны 01 сарын 09-ны өдрөөс 2020 оны 01 сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан аймаг, сум, багаас бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Энэ жил уламжлалт арга мэдээлэл технологи хосолсон аргаар тооллогын ажил хийгдэнэ.
Тооллогын ажил 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө 08:00 минутаас эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн хооронд буюу 7 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.Хүн амтай холбоотой тооллогын асуулт 38, орон сууцны нөхцөлөөр 33 асуулт,  гадаадад оршин суугаа иргэдийн талаар 7 асуулт  нийт 78 асуулгаар тооллогын ажил явагдана.
УИХ-аас тооллогын товыг тогтоож өгдөг. Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхлэх хүн ам орон сууцны тооллого 2020 оны 01 сарын 08-наас 2020 оны 01 дүгээр сарын 9-нд шилжих шөнийн 00:12 цагаас өмнө нас барсан , шинээр төрсөн гэх мэт аливаа үйл явдлыг бүгдийг нь тоолж бүртгэх үйл явц хийгдэх бөгөөд түүнээс хойш хугацаа тооллогын үйл явцад хамаарахгүй, бүртгэгдэхгүй гэж ойлгож болно.
Хүн ам орон сууцны тооллогод хамрагдсанаар: Сургууль цэцэрлэг, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, татвар, халамж, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид ,ажилтай, ажилгүй, орлого зарлага гээд бүхий л мэдээллийг гаргаж авдаг учир хувь хүнд төдийгүй улс оронд маш чухал мэдээлэл болон хадгалагдаж улмаар эдгээр мэдээлэлд үндэслэн улс орон цаашдын бодлогоо боловсруулан ажиллахад чухал нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл: 70-80 жилийн дараа аав ээж, ах дүү, иргэн та тэтгэвэрт гарах болоход дээрх судалгаа архивын баримт болон хадгалагдаж чухал үүрэг гүйцэтгэх юм. Нэг ёсондоо иргэн таны өнөөдөр өгөх хүн ам орон сууцны тооллогын материал архивт 100 жил хадгалагдана гэсэн үг.
Хуучин тооллогод 500 гаруй хүн ажиллаж байсан бол энэ жил 100 гаруй хүн шалгагч тоологчоор дайчлагдан ажиллахаар болоод байна. Хуучин тооллогоор шилжилт хөдөлгөөн, гадаад дотоод томилолт, зорчих хөдөлгөөнийг хаадаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй гэж үзэж байна. МУ-ын иргэн бүр цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг учир суурь мэдээлэл дээр тулгуурлан тооллогын ажил давхар явагдахаараа онцлог юм. Нөгөө талаар энэ тооллогоор багийн дарга нар ажлаа хэр сайн хийж байгааг давхар шалгах сорилт болж байна. Учир нь тухайн багийн иргэдийн бүртгэл мэдээлэл хууль журмын дагуу хийгдсэн эсэх, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн бүртэл мэдээлэл нь байна уу? үгүй юу? гэдэг нь энэ удаагийн хүн ам өрхийн мэдээлэлд үндэслэгдэн харагдах юм. Энэ удаагийн тооллогоор 97 тоологч 26 шалгагч ажиллах бөгөөд тооллогын зардлыг улсын төсвөөс гаргаж 120-130 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)