Шахааны бизнес явуулахыг жолооч нар эсэргүүцэж байна
Ховд аймаг нь нийслэл Улаанбаатараас 1450 км –ийн зайд орших алслагдсан аймгийн нэг. Хот хөдөөнөөс зорчих зуу зуун зорчигчдыг аюулгүй, найдвартай хүргэх хариуцлагатай үүргийг орон нутгийн зорчигч тээврийн компаниуд хүлээдэг.Алслагдсан бүс нутаг болоод ч тэр үү Улаанбаатараас-Ховд, Ховдоос-Улаанбаатар чиглэлд зорчих онгоцны зардал нэг талдаа 383.000 / Гурван зуун наян гурван мянган / төгрөг. Тиймээс хэт өндөр зардлаар тэр бүр зорчих боломжгүй зорчигчид хот хоорондын тээврийг сонгож үйлчлүүлдэг. 1450 км замыг 30 орчим цагийн хугацаанд туулж зорчигчдыг хүссэн газарт нь саадгүй хүргэж өгдөг нийтийн тээврийн үнэ тариф нь онгоцны нэг талын зардлаас 5 дахин хямд . Өнөөдрийн байдлаар хот хоорондын тээвэрт 2 компанийн 47 автобус, 90 гаруй жолооч ажиллаж байгаа гэсэн мэдээ байна. Тэд долоо хоног бүр өглөөний 10 цаг, өдрийн нэг цагаас холын замд гардаг тогтсон графиктай. Баяр ёслолын үе, оюутан сурагчдын амралт зэрэг онцгой тохиолдолд зорчигчдийн ачаалал нэмэгддэг боловч бусад үед ачаалал эрс багасдаг байна. Гэтэл сүүлийн үед хот хоорондын зорчигч тээврийн компаниуд дээр нэмж дахин нэг компани шинээр оруулж ирэх тухай яригдаж байна. Ингэснээр хот хоорондын тээвэр 7 хоног бүр өглөө 10 цаг, өдөр 1 цаг, орой 4 цагаас холын тээвэрт гарах боломжтой болно гэж төлөвлөөд байгаа аж. Шалтгаан нь ердөө хот хооронд зорчих зорчигчдийн ачаалал хэт өндөр байна гэж үзсэнээс болсон гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ зорчигчдийн ачаалал нэмэгдээгүй, харин ч зорчигчдын тоо буурсан, нэг автобус сардаа 1-2 удаа арай гэж хот хооронд зорчих графикт багтаж байна гэдгийг жолооч нарын зүгээс мэдэгдлээ.
Төрөөс ямар нэг дэмжлэг туслалцаа авалгүйгээр өнөө маргаашаа болгосоор ирсэн хувь компаниудын үйл ажиллагаанд гадны нөлөө бүхий шахааны бизнес ямар учраас гэнэт орж ,,нэгнийхээ хоолыг булаах гэж байгааг жолооч нар үнэндээ мэдэхгүй байна. Зорчигчийн ачаалал нэмэгдэхгүй байхад тээвэрлэгч нь нэмэгдэж байгаа нь улс төр, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хийхээр завдаж байгаа үйлдэл гэдгийг Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, авто тээврийн мэргэжлийн холбооноос хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдэж байсан.
Ачаалал ихтэй үедээ гэрээлсэн компаниуд нэмэлтээр автобус гаргаж ачаалалаа зохицуулсаар ирсэн. Энэ хугацаанд нэг ч зорчигч ачаалал их гэсэн шалгаанаас хоцорч байсан удаагүй гэнэ. Зорчигчид холын замд гарахдаа аль болох зорьсон газраа эрт очиж олон ажил амжуулахыг хүсдэг байна.Баруун бүсийн алслагдсан аймгуудад хот хооронд зорчих нэмэлт автобус явуулах шаардлага байгаа эсэх тал дээр талууд харилцан адилгүй байр суурьнаас хандаж байна. Үнэхээр ачаалалаа зохицуулаад зорчигчдыг ямар нэгэн байдлаар хохироолгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байх боломж байгаа бол заавал нэмэлт автобус явуулж шинээр компани тендерт оруулж ирэх шаардлага байгаа үгүйг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчидын зүгээс сайтар судлаж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх хэрэгтэй гэдэг байр суурьнаас зарим жолооч нар хандаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)