Энэ оны 3 дугаар сард аймгийн барилгачдын зөвлөгөөн болно
ГХБХБГ-аас 2020 онд хэрэгжүүлэх томоохон ажлууд дотор
-Геодези зураг зүй
-Суурь судалгаа, мониторинг,
- Газар зохион байгуулалт
- Кадастр -
Орон зайн мэдээлэл, технологи
- Архив, мэдээлэл
- Хот байгуулалт
- Хот байгуулалтын кадастр
- Мэдээллийн сан, төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Үүнтэй уялдуулан Ховд аймгийн ГХБХБГ-ын зүгээс 2020 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоод байна. Тус газраас 2020 оны 3 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд аймгийн барилагчдын зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, санал санаачлагыг үйл ажиллагааныхаа бас нэгэн чиглэл болгон ажиллахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн Ховд хотын 335 жилийн ойн хүрээнд Ховд хотын захирагчийн ажлын алба, Жаргалант сумтай хамтран хот төлөвлөлтийн музей хийхээр болоод байна. 2020 онд тус хамт олон өмнөх жилүүдэд гаргасан амжилтаа улам бүр бататган урагшлах томоохон зорилт өмнөө тавьж улмаар энэ хүрээндээ ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах үүднээс ажилчдын орон сууц барих, мэргэжил ур чадварыг нь сайжруулах зэргээр томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх эхлэлээ тавьж чадсан байна.
Бэлтгэсэн:Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)