Ховд аймаг дотоодынхоо сүүний хэрэгцээний 80 хувийг хангах боломжтой
Ховд аймгийн ХХААГ-ын Дарга Б. Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг хөдөө аж ахуйн чиглэлээр фермерийн аж ахуй эрхэлж байгаа Цант фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт үйл ажиллагаа эрхэлдэг Цант ферм нь 2018 онд ЖДҮ-ийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж 900 сая төгрөгийг авчээ. Ингэснээр орон нутгийнхаа сүүний хэрэгцээг хангах, эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх боломж бүрдсэн гэдгийг тус ферм эрхлэгчийн зүгээс хэлж байлаа. Ховд аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогц төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төсөл эхнээсээ үр дүнгээ өгч мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг түшиглэсэн фермерийн аж ахуй хөгжих нөхцөлөөр хангагдаад байгааг Цант фермийн үйл ажиллагаанаас харж болно. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт үйл ажиллагаагаа эрхэлдэг тус ферм нь аймгийн төвийнхөө иргэдийг жилийн дөрвөн улиралд сүү, тарагаар хангах зорилтынхоо хүрээнд сүүний чиглэлийн үнээ оруулж ирэн үйл ажиллагааг эхлүүлээд жилийн нүүрийг үзжээ. Одоогоор сүүний чиглэлийн 30-аад үнээнээс өдөртөө 300-400 литр сүү сааж, литр тутмыг нь 2000 төгрөгөөр , тарагийг 2500 төгрөгөөр иргэдэд нийлүүлж байна.
Өглөө бүр шинэ сүү , тараг тогтмол нийлүүлдэг нь тус фермийн давуу тал юм. Гол төлөв угжны хүүхэдтэй эцэг эх, өндөр настан шинэ сүүг ихэвчлэн авдаг бол залуу өрх, бага насны хүүхэдтэй айл өрх тараг голдуу худалдан авдаг гэдгийг онцолж байсан. Цаашид Цант ферм нь орон нутгийнхаа сүүний хэрэгцээний 80 хувийг хангах зорилт тавьж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг зорьж байна гэлээ.
Ховд аймаг хүнсний тогооны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог боловч хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн болох сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, малын тэжээл зэрэг бусад бүтээгдэхүүний үнэ улсын дунджаас 30-40 хувиар илүү өртөгтэй байдаг нь тулгамдсан асуудал болсоор ирсэн байдаг. Тиймээс бодлогоор хөдөө аж ахуйн цогц төслийг дэмжин орон нутгийнхаа хэрэгцээг хямд үнэтэй чанартай, шинэ бүтээгдэхүүнээр хангах зорилтыг дэвшүүлэн ажилласанаар сүүний чиглэлийн 2 үйлдвэртэй болж чадсан байна. Мөн сүүний чиглэлийн фермийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэн өргөтгөх зорилгоор дэргэдээ Шимт тэжээлийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ. Тус тэжээлийн үйлдвэр хоногт 3-5 тонн хивэг, тэжээл үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай бөгөөд орон нутгийнхаа малчдад нийлүүлэн ажиллаж байна.
Орон нутагтаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, хүн ардынхаа хүнсний хэрэгцээнд шинэ, чанартай, найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллах боломж байна гэдгийг тус фермерийн аж ахуйн үйл ажиллагаа батлан харуулж байна. Тиймээс тооноос илүү чанар, үр шимд нь анхааран зах зээлд өрсөлдөх боломж хөдөө аж ахуйн салбарт нээлттэй байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

2020 оны 03 сарын 19-нд
Сайхан шинэ сүүг ард иргэддээ хүргэж байгаад талархаж байна