ГХБХБГ-аас газар чөлөөлөх албадан буулгах ажлыг эхлүүллээ
Бугат багийн нутаг Үйлдвэрийн 1-ийн 01 тоотод байрлах 200 м2 газрыг 2016 онд иргэн Х. Даваасамбуу эзэмшиж байжээ. 2016 онд Их тойруугаас усны турбо хүртэл засмал зам тавих бүтээг байгуулалтын ажил хийгдсэн учир анхны эзэмшигч нь өөрийн өмчлөлийн газраас 200 м2 газар чөлөөлсний үндсэн дээр тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Бугат багт давуу эрхтэйгээр 200м2 газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар тухайн иргэнд эзэмшүүлсэн байдаг байна. Харин анхны эзэмшигч иргэн Х.Даваасамбуу нь 2017 онд иргэн Т. Хүдэрчулуунд А/255 тоот шийдвэрээр 200м2 газрын эрхийг шилжүүлсэн байна. Үүнээс хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Т. Хүдэрчулуун нь Ховд аймгийн ГХБХБГ дээр очин газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийн актаа дүгнүүлсэн байна.
Дүгнэлтээр Газрын төлбөрөө бүрэн төлсөн боловч тухайн газрыг заасан хугацаанд зориулалтын дагуу эзэмшээгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэгдсэн учир дүгнэлтийн дагуу ГХБХБГ-аас мэдэгдэх хуудсыг 2020 оны 03 дугаар сарын 23-нд хүргүүлсэн байна. Иргэн Т. Хүдэрчулуун нь гэрээгээ дүгнүүлсний дараагаар тухайн газарт хашаа татахдаа эзэмшлийн 200м3 газрыг 500м3 болгон сунгаж татсан бөгөөд дулааны шугам дээгүүр хашаагаа давуулж татсан байсан учир Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны А/118 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож газрыг албадан чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллагад даалгаснаар ГХБХБГ-аас газрыг чөлөөлж, анхны хэвийн байдалд оруулах ажлыг хийн ажиллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)