Аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг дэмжиж СЕХ-д уламжлах тогтоол гаргалаа


  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хурал 63,7 хувийн ирцтэй хуралдаж үндсэн 4 асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад:
- “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх
- 2016 онд явагдсан Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсэг байгуулах
- Аймгийн сонгуулийн хороо байгуулах санал уламжлах тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх гэсэн асуудлыг тусгажээ.



  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар баталсан “Эхчүүдэд алдарт эх 1, 2 дугаар зэргийн одон шагнах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Ховд аймгаас “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одонгоор 41, “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонгоор 344, бүгд 385 эхийг шагнуулахаар тодорхойлолт, материалыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Тэрчлэн 2016 онд явагдсан Улсын Их Хурал болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг устгах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Олон нийт, иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Баяртуяаг томиллоо.
Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төслийг танилцуулж, сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэнг томилон Сонгуулийн Ерөнхий хороонд уламжлахаар болсон байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)