Ховд аймаг 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтээрээ "Сайн" үнэлгээ авчээ

  Монгол Улсын Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар баталсан тусгай журмын дагуу Ховд аймгийн удалдан авах ажиллагааны 2019 оны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг 90 оноо бүхий шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. ХАА-ны төлөвлөлт, тайлагналт, ХАА-г цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, ХАА-ны цахим системийг ашигласан байдал зэрэг чухал үзүүлэлт бүрт 100 оноо авч нийлбэр дүнгээр 78 хувьтай “САЙН” үнэлэгдсэн байна.
  Өнгөрсөн онд Орон нутгийн Өмчийн газар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 33,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 53 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 325,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 4 төсөл хөтөлбөр, “Хөшөөт Хөгжил” сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 505,3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл хөтөлбөр, Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 40 сая төгрөгийн 2 төсөл хөтөлбөр, Замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл хөтөлбөр, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 1 тэрбум 930,3 төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл хөтөлбөрийн гэрээ байгуулж, Худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.
Эх сурвалж:  khovdnews.mn




Сэтгэгдэл ( 1)
Peggy

2020 оны 11 сарын 17-нд

Saved as a favorite, I love your site! https://www.auroral.ca/_products/auvents/