"Зөв дадал-ногоон ирээдүй" сарын аян эхэллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчны багц хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлэх, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах зорилгоор “Зөв дадал-ногоон ирээдүй” сарын аяныг орон даяар 2020 оны 05 сарын 01-нээс 2020 оны 06 сарын 01-ний хооронд зохион байгуулаад байна.
Аяны хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 16 заалт бүхий ажлын төлөвлөгөө гаргаж, байгаль орчныг хамгаалах тухай зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэн, хууль сурталчлах ажлыг иргэд, олон нийтэд цахим хэлбэрээр хүргэн ажиллаж байна.Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 0)