Шилмэл мал хөтөлбөрийн хүрээнд Герефорд үүлдрийн 30 бухан бяруу, Сэлэнгэ үүлдрийн 20 бухан бярууг зарим сумдад нийлүүллээ
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шилмэл мал хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийгдсэн байдаг. Герефорд үүлдрийн өсвөр насны 30 бух, Сэлэнгэ үүлдрийн өсвөр насны 20 бух авч ирж уулын бүсийн сумдаас бусад сумдад олгох ажлыг зохион байгууллаа. Өндөр уулсын бүсэд байдаг сум багуудын малчид гол төлөв сарлаг үхрийг өсгөж, маллах нь элбэг. Нутгийн байгаль цаг уурын онцлогт тохирсон сарлаг үхрийн сүргийн бүтцийг сайжруулах цус сэлбэх асуудал ч тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Тиймээс цаашид Завхан Архангай аймгуудаас хээлтүүлэгч солилцох ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд байгаа гэлээ.
Герефорд нь махны чиглэлийн үүлдэр бөгөөд нядалгааны гарцын хувьд монгол үхрээс 60 хувь, мах сүүний чиглэлийн Сэлэнгэ үүлдэр нь нядалгааны гарцаар 40 хувийн ашиг шим өгдөг гэж тодорхойлогддог байна.
Малын чанарлаг байдлыг сайжруулах нь олон талын ашиг тустай. Бэлчээрийн даац хэтрэл, нэг малаас авах ашиг шим сайжрах, малчдын орлого нэмэгдэх, зах зээлд чанартай хямд үнэтэй мах сүү нийлүүлэх гээд онцлог олон бий. Тиймээс төрөөс авч хэрэгжүүлж байгаа мал малчид руу чиглэгдсэн бодлогын арга хэмжээ цаг үеэ олсон үр дүнтэй ажил болж байгааг салбарынхан онцолж байна.
Шилмэл мал хөтөлбөрийн хүрээнд сумдад нийлүүлэгдэж байгаа махны чиглэлийн Герефорд, Сэлэнгэ үүлдрийн өсвөр хээлтүүлэгч эцэг мал дараа жилээс үр төлөө өгч эхэлнэ. Нэг хээлтүүлэгч малын зах зээлийн үнэ 4,5 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Нэгээс хоёр жилийн дотор ашиг шимээ өгч сүргийн бүтцийг сайжруулж эхэлснээр зардлаа бүрэн нөхөх боломжтой гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)