Коронавируст халдвар,/ Covid-19/ -ын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт болж байна
Дэлхийн улс орнуудад Коронавируст халдвар Covid-19 дэгдэлт хэлбэрээр гарч олон хүнийг хамран цар тахлын хэмжээнд хүрч, өвчлөл, эндэгдэл өдөр бүр нэмэгдсээр байна. МУ-ын Засгийн газар коронавируст халдвар Covid -19-ийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх талаар олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг чухал үйл ажиллагаа нь ЭМ-ийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах явдал юм. Иймд орон нутагт тасралтгүй чадавх бэхжүүлэх сургалтыг ЭМ-ийн болон бусад салбарын ажилтнуудын дунд зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна гэж үзэн МУ-ын ЭМЯ-ы сайдын 2020.04.23 өдрийн А/259 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд “ Коронавируст халдвар,/ Covid-19/ -ын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах багийг томилсон байна.
Сургалт зохион байгуулах багийн гишүүдээр АШУҮИС-ийн тэнхимийн эрхлэгч ЭМЯ-ы дэргэд байгуулагдсан эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн Л. Ганболд, АШУҮИС-ийн эх барих тэнхимийн багш ЭМЯ-ны эх барих судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичиг Ж. Энхцэцэг, ХӨСҮТ-ийн халдварын тандалт судалгааны их эмч Б. Соёлмаа, Интермед эмнэлгийн лабораторийн эмч А. Дэлгэрмөрөн, АШУҮИС-ийн багш Ц. Наранчимэг, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М. Оюунчимэг зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Ховд аймагт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, ЗООНОЗ өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтын нийт санхүүжилт 10 гаруй сая төгрөг бөгөөд Ховд аймагт зохион байгуулагдаж буй сургалтын зардлыг ДЭМБ-аас хариуцан санхүүжүүлж байгаагаараа онцлог байна.
Сургалтаар:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
-Коронавируст халдварт Covid -19 тархвар судлал, халдвараас сэргийлэх, хянах, эмнэлгийн зохион байгуулалт, зөв ангилах, тусгаарлах -Сэжигтэй тохиолдол илрүүлэх лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах арга зүй дадлага зэрэг 11 бүлэг сэдвийг хамран явуулж байна. Энэ удаагийн сургалтаар Ховд аймгаас Коронавируст халдвар Covid-19 сэргийлэлт, хяналт эмнэл зүйн чиглэлээр 20 сургагч багш бэлтгэгдэн гарах бөгөөд сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ сум өрхийн ЭМ-ийн байгууллагын эмч мэргэжилтэн, иргэд олон нийтэд хүргэж ажиллах юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)