Хөгжил политехник коллеж “Ховд түншлэл-2020” арга хэмжээ зохион байгууллаа
Төр хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, ажилгүйдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор “ Ховд түншлэл-2020” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээг Хөгжил политехник коллеж 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд төр захиргааны байгууллагын төлөөлөл, түншлэгч аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд тус сургуулийн багш ажилчид, суралцагчдын төлөөлөл оролцлоо.
"Ховд түншлэл - 2020" төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээний үеэр Хөгжил политехник коллежийн техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалт, мэргэжлийн ангийн багш, суралцагсад бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, түншлэгчдэд танилцуулсан юм.
Ховд аймаг дахь Алтан гадас одонт, магадлан итгэмжлэгдсэн Хөгжил политехник коллеж нь Хөдөө АА-н, барилга, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 33 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай харилцан туршлага солилцох, үйлдвэрлэл дээр суралцагсдыг дадлагажуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадавхижуулах зэрэг үйл ажиллагааг явуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал

Сэтгэгдэл ( 0)