Ховд аймгийн төрийн 9-н байгууллага ISO 9001:2015, ISO14001:2015 стандартыг нэвтрүүлэн ажиллахаар боллоо
Ховд аймаг нь төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бүх салбарт бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2019 онд Засаг даргын тамгын газар нь чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн байдаг.
Хөтөлбөрийн үйл ажиллагааг төрийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх зорилгоор “Стандарттай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөх үйлчилгээг тогтмол авч ажилласнаар төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах боломжоор хангагдаж гэрчилгээгээ гардлаа.
Олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах гэрчилгээ гардсан байгууллагуудаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хөгжил Политехник коллеж зэрэг төрийн 9 байгууллага нэрлэгдэж байна.
Цаашид МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан УИХ-аар батлагдсан дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан Алсын хараа-2050 урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Ховд” “Стандарттай Ховд хөтөлбөрийг бүх шатны байгууллагууд хэрэгжүүлэхээр бодлогын үйл ажиллагаандаа тусгаад байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)