Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх аймгийн комиссыг чадавхжуулж байна

  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага, мөн Ховд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” гэсэн 5 жилийн хугацаатай төслийг хамтран хэрэгжүүлэхээр энэ онд гарын үсэг зурцгаасан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зорилтот Баян-Өлгий болон Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс болон бусад холбогдох төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг 09-р сарын 29-30-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.

Сургалтыг зохион байгуулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвөөс хамтран оролцож байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)