СӨХ-ийн үйлчлэгч нарт хөдөлмөр хамгааллын хувцас өглөө

  Ховд аймгийн Жаргалант суманд үндсэн харьяалалтай 8300 өрх байдаг, харин хөдөөгийн сумдаас болон зэргэлдээ аймгуудаас түр оршин суугаа 1000 гаруй өрх амьдарч байгаа гэсэн тоо байгаа юм. Нийтдээ 9300 гаруй өрх Ховд хотод амьдарч байна гэсэн үг. Эдгээрээс Ховд дулааны станц болон Бадамлах дөл дулааны станцаас халаалт дулаан авч байгаа 3800 өрх нийтийн орон сууцанд амьдарч байгаа гэсэн судалгааг Жаргалант сумаас гаргажээ. Тэгвэл Хөл хорио тогтоосон цар тахлын энэ үед эрүүл ахуйн хүнд нөхцөлд ажиллаж байгаа СӨХ-ийн үйлчлэгч нарын асуудалд анхаарах хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-аас дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах үүднээс хог хаягдал ачих үедээ өмсөх хөдөлмөр хамгааллын хувцас комбинзаныг гардуулан өглөө.



Жаргалант сумын ЗДТГ-аас нийтийн орон сууцнуудын 11 СӨХ-д ажиллаж байгаа 45 үйлчлэгчид энэ оны 10,11-р саруудад ажлын гүйцэтгэлээр нь үнэлэн СӨХ-ийн урамшууллаас гадна 150,0 мянган төгрөгийг нэмж олгон дэмжлэг үзүүлсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)