Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2021 оныг архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил болгон зарлана
Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал хуралдлаа. Хурлаар 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтайгаа нягт хамтран ажилласны үндсэн дээр тодорхой үр дүнг үзүүлжээ. 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээнээс үзвэл 2019 онд 481 гэмт хэрэг зөрчил бүртгэгдэж байсан бол 2020 онд 394 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн нь өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 18,1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ нь Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бага насны хүүхдүүд, ЕБС-ийн сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдох нь 70-80 хувь буурсан гэдгийг онцлоод Ховд аймаг нь сард 6 өдөр архи согтууруулах унаа зарж борлуулахгүй, түүгээр үйлчлэхийг хориглосноор гэмт хэрэг зөрчил буурсан үзүүлэлт гарч байгааг салбар зөвлөлийн гишүүд тайлан мэдээндээ дурдаж байна.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2021 онд хэрэгжүүлэн ажиллах ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд онцлох хэд хэдэн асуудлыг оруулснаа танилцууллаа. Тухайлбал: -Архины эсрэг аяныг өрнүүлж, цахим сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хандсан нөлөөллийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх - Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийг гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Авилгын эсрэг тодорхой ажил зохион байгуулах зэрэг 8 бүлэг бүхий 32 төрлийн нэгдсэн ажлыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх төслийг танилцууллаа.
Гэмт хэрэг зөрчлийн үндсэн суурь шалтгаан нь архи согтууруулах унаанаас үүдэлтэйгээр гарч байгааг мэргэжлийн байгууллагуудын гаргасан тайлан мэдээнээс харж болохоор байна. 2020 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг , зөрчилд холбогдсон 1640 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 66 буюу 4,1 хувиар өссөнтэй үзүүлэлттэй байна. Иймд Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2021 оныг архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх жил болгон зарлахаар болоод байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)