“Хос бичигтэн соёлын салбар” аяны нээлт боллоо
2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ханган монгол бичгийн сургалтыг салбарын хэмжээнд зохион байгуулж, хэрэглээний орчин бүрдүүлэхэд манлайлан ажиллах зорилгоор “Хос бичигтэн соёлын салбар” аяныг аймгийн соёлын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 01-ийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зарлаж бусад албан байгууллага хамт олныг уриалж байна. НҮБ-ын юнескогийн соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн уран бичлэгээрээ Монголчууд дэлхийд данстай ард түмэн билээ. Энэ ч утгаараа эх хэл соёл, үндэсний бичиг үсгийн дархлаагаа бүрэн бүтнээр авч үлдэн, үр хойчдоо өвлүүлэх нь бидний гол зорилго юм. Ховд аймгийн соёлын хэлтсээс эхлүүлж буй “Хос бичигтэн соёлын салбар” аяны нээлтийг энэ өдөр албан ёсоор зохион байгуулж, эх хэл, бичиг соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг ийнхүү эхлүүллээ.
Монголчууд 1000 гаруй жилийн тэртээ өөрийн гэсэн бичиг соёлтой байсан гэх нотолгоог эрдэмтэн судлаачид онцолдог. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг дотроо агуулсан бичиг ч гэж нэрэлдэг. 1946 оноос өмнө Монголчуудын цор ганц бичгээр монгол бичиг нэрлэгдэж байсан гэж хэлж болно. Харин 1990 онд ардчилсан хувьсгал гарч улмаар уламжлалт монгол бичгээ ЕБ-ын сургуулийн программд оруулж судалж эхэлсэн боловч төдийлөн үр дүнд хүрч чадаагүй байдаг. Сүүлийн жилүүдэд төрөөс Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1,2,3-ыг батлан хэрэгжүүлж байгаа нь монгол бичгийг сурч судлах дэвсгэр суурь тавигдсан сайн талтайг багш судлаачид онцолж байна.
Таван сарын хугацаатай хэрэгжихээр эхлэлээ тавьж байгаа “Хос бичигтэн соёлын салбар” аяны хүрээнд:
- Соёлын байгууллага бүр “Хос бичигтэн” байгууллага болох аяны хөтөлбөрийг хамт олноороо хэлэлцүүлэн батлах
- Монгол хэлний багш нартай гэрээ хийж монгол бичиг заалгах
- Монгол бичиг сурах цагтай болгож үр дүнтэй зохион байгуулах
- Байгууллагынхаа шилдэг суралцагчдыг шалгаруулан дүгнэж урамшуулах зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)