Ховд аймгийн ХХҮГ –аас цагийн ажлын бааз бүрдүүлэн ажиллаж байна
Ажил идэвхтэй хайж байгаа залуучууд болон оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил хийх сэдэл төрүүлэх, цагийн ажлын байр бий болгоход ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, түр болон улирлын ажилд зуучлах зорилгоор Ховд аймгийн ХХҮГ-аас “Оюутан залуучуудыг цагийн ажилд идэвхжүүлэх нь” сэдэвт сургалт мэдээллийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид, их сургууль, коллежийн оюутан залуучуудыг хамруулаад байна.
Ажил хайгчийн мэдээллийг сумдаар гаргахад хамгийн их ажил хайгчтай сумаар Жаргалант сум нэрлэгдэж байна. Цар тахалтай холбоотой хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа хүндэрсэн хэдий ч энэ онд аймгийн хэмжээнд 627 шинэ ажлын байр бий болсон байна. Гэтэл аймгийн хэмжээнд 6000 гаруй хүн идэвхгүй ажил хайгчийн тоонд бүртгэлтэй байдаг бөгөөд энэ оны 10 сарын байдлаар 1539 хүн хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж байгаагаар бүртгүүлжээ.
Өнөөдрийн байдлаар ХХҮГ-т 7 аж ахуйн нэгжээс 10 –аад ажлын байранд цагаар хийх боломжтой ажлын санал ирсэн байна. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй цагийн ажлын тоонд зөөгч, хоол бэлтгэгч, электрон бараа засварлах, гэр ахуйн тавилга угсрах, өрөлт хураалт хийх, ачаа буулгах ажлууд эрэмбэлэгдээд байна.
Ажил олгогчийн зүгээс ажлын хөлсийг өдрийн 10-20 к, 20-30 төгрөгөөр бодож тооцдог. Хэрэв оюутан залуусыг цагийн ажилд идэвхжүүлж чадвал тэд цагийн ажлын талаар зохих ойлголт туршлагатай болж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тодорхой үр дүн гарах юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)