“Орон нутгийн санаачилга” төслийн хүрээнд С, Е, М ангилалын жолооч бэлтгэх сургалт эхэллээ

  Ховд аймгийн ХХҮГ-аас орон нутгийн санаачилга төслийг боловсруулан дэлхийн банкны санхүүжилттэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн багт танилцуулснаар дэмжлэг авч тус төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байдаг. Гэвч Коронавируст цар тахалтай холбоотойгоор төслийн хэрэгжилт удааширсан. Харин энэ жилээс төслийг эрчимжүүлэх ажлыг ХХҮГ-аас зохион байгуулан ажиллаж байна. Дээрх төсөл арга хэмжээний хүрээнд ажил идэвхтэй хайж байгаа, ХХҮГ-т бүртгэлтэй залуусыг хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан болгон бэлтгэж, ажлын байранд зуучлах, ажилтай орлоготой иргэдийг бий болгож халамжаас хөдөлмөрт шилжүүлэх тусгайлсан бодлогийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 



Хамтран ажиллах гэрээний дагуу Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Дарви, Үенч, Жаргалант гэсэн 5 сумыг төлөөлж ирсэн залуус С, Е, ангилалтай улс хоорондын ачаа тээврийн жолооч бэлтгэх, М ангилалын мэргэшсэн жолооч бэлтгэх 14 хоногийн сургалтанд тус тус хамрагдан суралцаж байна.

ХХҮГ-аас явуулсан хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн 2018 оны судалгаан дээр үндэслэн Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас ирүүлсэн ажлын байрны захиалга, шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтанг бэлтгэн ажлын байранд зуучлахад сургалт төсөл хөтөлбөрийн ач холбогдол оршиж байна. Тухайн сургалт нь мэргэжил олгох сургалтын агуулгаар явагдаж байгаагаараа онцлог юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

 




Сэтгэгдэл ( 0)