Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт эхэллээ
Дэлхийн банкны “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хамтран "Халамжаас-хөдөлмөрт" бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын мэргэжилтэн албан хаагчдын мэдлэг ур чадвар, мэргэшсэн байдал чухал учир тухайн салбарын нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор хувь хүний хөгжлийн сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд ХХҮЕГ-ын Хөдөлмөр хариуцсан дэд дарга Э. Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж баруун бүсийн 2 өдрийн сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Сургалтанд баруун 5 аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага, нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтнүүд, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, Хууль эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөр, Албан хэрэг хөтлөлт, Хувь хүний хөгжлийн талаар мэдлэг олгох чадавхжуулах чиглэлээр сургалт үргэлжлэх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)