Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо

  Төрийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулгаар/ мерит зарчим, шатлан дэвшүүлэх тогтолцоог бий болгосон, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд тусгай шалгалт, сонгон шалгаруулалт, сургалт, судалгаанд тулгуурлан төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, дүрэм, журмыг сурталчлах ажлын хүрээнд хийгддэг үр дүнтэй, шударгаар зохион байгуулагддаг арга хэмжээний нэгээр төрийн албаны тусгай шалгалт нэрлэгддэг. Тэгвэл төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад өндөр оноо авч тэнцэн иргэд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө.



Эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг сахин, ард иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллах эрхэм үүрэг хүлээсэн 6 байгууллагын 16 төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, шударга үр бүтээлтэй ажиллахыг даалгалаа.





Ховд аймгийн тухайд 5618 төрийн албан хаагч ажилладаг гэсэн тоон мэдээ бий. Тэгвэл төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн албан тушаалд томилох зорилгоор зохион байгуулагддаг төрийн албаны ерөнхий шалгалт энэ онд 2 удаа зохион байгуулагдаж, шалгалтанд 146 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн бол 7 удаагийн тусгай шалгалтаар төрийн захиргааны удирдах албан тушаалд 5, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн албан тушаалд 5, дэс түшмэлийн албан тушаалд 27, туслах түшмэлийн албан тушаалд 33 нийт 70 албан тушаалын сул орон тоог нөхөж, тус тусын албан тушаалд томилуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)