Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 562 шинэ ажлын байр мал аж ахуйн салбарт шинээр нэмэгдсэн байна
Хөдөө орон нутгийн цөөн тооны малтай малчин залуус болон малгүй иргэдийг малжуулах зорилгоор хэрэгждэг малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр Ховд аймагт үр дүнтэй хэрэгжиж байна. 2017-2021 оны хооронд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан малчдын туршлага судлах уулзалт хэлэлцүүлгийг Ховд аймгийн ХХҮГ-аас зохион байгуулж байна. Тухайн арга хэмжээнд Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын 142 малчин оролцож байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас сүүлийн 5 жилийн хугацаанд 1 тэрбум 245 сая төгрөгийн санхүүжилтийг малчин өрхийг малжуулахад зарцуулжээ. Ингэснээр Ховд аймгийн 16 сумын 142 малчин өрх 32,395 тоо толгой бог малаар сүргийн тоо толгойгоо нэмж, 562 шинэ ажлын байр мал аж ахуйн салбарт шинээр нэмэгдсэн сайхан мэдээ байна. Ховд аймгийн Дөргөн сумаас малжуулах төсөлд хамрагдсан залуу малчин малынхаа тоо толгойг 833-д хүргээд байгаа бол Манхан сумын залуу малчин малжуулах төслийн үр шимийг хүртэж малынхаа тоо толгойг 739-д хүргэн өсгөн үржүүлсэн байна.
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан залуу малчдын туршлага судлах, уулзалт хэлэлцүүлгээр ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын мэдээлэл болон “Шинэ Ховд” агро паркийн танилцуулга хийгдэж бэлчээрийн менежмент байгальд ээлтэй малчин зэрэг сэдвийн хүрээнд илтгэл мэдээллийг хэлэлцүүлсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)