“Орон нутагт эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх” баруун бүсийн сургалт болж байна
Барилга, хот байгуулалтын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл, эрчим хүчний зохицуулах хороо, Ховд аймгийн засаг даргын тамгын газар хамтран “Орон нутагт эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх” баруун бүсийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн барилга, эрчим хүчний салбарын удирдлагууд, инженер мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ талаар аймгийн Зохицуулах зөвлөлүүд, орон нутгийн захиргааны байгууллагууд, болон оролцогч талуудыг мэдээлэл, зөвлөмжөөр хангахад сургалтын зорилго ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг, нийслэлийн засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадавх дээшилсэн байх үр дүнг сургалтаас хүлээж байна. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад онцгойлон анхаарах болсонтой холбоотойгоор бүсчилсэн байдлаар бодлого үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж сэргээгдэх эрчим хүчний бүтэн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)