Хөгжил политехник коллеж: “Тика”-ийн хөрөнгө оруулалтаар 17,749 долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг "Тика"-гийн зүгээс Туркийн ард түмний бэлэг болгож Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн хүнсний үйлдвэрлэлийн дадлагын газарт 34 нэр төрлийн, 17,749 долларын иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хандивласан  бөгөөд тухайн үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмжүүдийг албан ёсоор тус сургууль хамт олонд хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.





Баруун бүс нутагт мэргэжилтэй ажилтан бэлтгэсээр ирсэн Хөгжил политехник коллежийн тухайд 2022-2023 оны хичээлийн жилд хүнсний үйлдвэрлэлийн 7 ангид 300 орчим суралцагч суралцаж байна. Оюутнуудад онолын хичээл орохын зэрэгцээ практик дадлагын хичээлийн үр нөлөө чухлаар тавигддаг учир орчин үеийн технологид суурилсан стандарт шаардлага бүрэн хангасан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага хэрэгцээтэй байсан тул сургуулийн захиргаа хамт олон "Тика" олон улсын байгууллагад хандан төсөл бичсэнээр дэмжигдэж ийнхүү бодит хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна.




Тус сургуулийн багш суралцагсад мэргэжлийн хичээл, ур чадвараараа улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгээ жил бүр батлан харуулсаар ирсэн байдаг. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэргэжилтэнг бэлтгэхийн тулд дэлхийн стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжөөр хангагдах нь ирээдүйд гаргах амжилтын гол суурь болдог учир гадны төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг татах нь нийт нийт багш суралцагсдын материаллаг бааз суурийг бэхжүүлсэн бодит ажил болсныг тэд онцолж байна.





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)