“Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэг, тооллого” сэдэвт сургалт болж байна

  Монгол Улсын ЗГ-ын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2022 онд явуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэг, тооллого” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус сургалт зөвлөгөөнд төрийн өмчийн 34 байгууллага, орон нутгийн өмчийн 162 байгууллагын нягтлан бодогч, нярав, өмч хамгаалах зөвлөлийн гишүүд, байгууллагын дарга эрхлэгч гэсэн 250 хүн оролцож байна.
.


Энэ онд хийгдэх төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, төрийн цахим мэдээллийн сан, “ХУР” системийн мэдээллийг ашиглах бусад мэдээллийн сан болох egazar.mn, urban.gov.mn, e-mongolia, зэрэг мэдээллийн санг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.




  Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн 4 дүгээр улиралд багтаан 4 жилд 1 удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого явуулдаг. Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны үзлэг тооллогыг анх 1997 онд хийж гүйцэтгэснээс хойш 2001, 2004, 2008, 2012, 2016 онд тус тус төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогын ажлыг улс орон даяар зохион байгуулж, дүнгээ гарган, үзлэг тооллогын дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулан хэрэгжүүлж ирсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2020 онд явуулахаар Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол батлагдсан боловч дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас уг тогтоолд 2 удаа өөрчлөлт оруулж 2022 онд явуулахаар шийдвэрлэсэн.

Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)