“Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтээр А3 сертификат олгох сургалт боллоо
Дэлхийн банкны санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа-3 төсөл” Аймгийн ЗДТГ-аас хамтран орон нутгийн үнэлгээний хороонд орж ажиллах хүсэлтэй иргэдийг чадваржуулах зорилгоор А3 сертификат олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг МУЗГ-ын худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын эрхтэй Худалдан авах ажиллагааны “Сайн худалдан авалтын зөвлөх” ТББ -аас явуулсан бөгөөд төрийн зарим байгууллагын төлөөлөл, энгийн иргэдийн төлөөлөл гэсэн 100 гаруй хүнийг 2 кредит цагийн 3 өдрийн сургалтанд хамруулсан байна.
Үнэлгээний хороонд орох сонирхолтой А3 сертификаттай иргэдийг ийнхүү чадваржуулснаар орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл сайжрах боломжтой хэмээн үзэж байна. Нөгөө талаас А3 сертификаттай иргэн нь аймгийнхаа үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой бөгөөд , орон нутгийн зүгээс шинэ журманд тусгагдсан А3 сертификаттай иргэдийн жагсаалт бүртгэлийг хөтөлж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үнэлгээний хороонд бүртгэлтэй иргэдээс оруулж ажиллуулах нөхцөлөөр ханган ажиллах юм.
Сургалтаар худалдан авах ажиллагааны чиглэлээр анхан шатны мэдлэг олгох, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, Үнэлгээний хороо, тендер шалгаруулалтад оролцох, тендерийн баримт бичиг бэлтгэх, үнэлгээ хийх, хөндлөнгийн төлөөлөл, гишүүдийн эрх үүрэг зэрэг худалдан авах ажиллагааны бүхий л мэдээ мэдээллийг суралцагч нарт олгож байна.Сургалтын төгсгөлд төрийн худалдан авах ажиллагааны газраас нэгдсэн шалгалт авах ба шалгуулагчид 90-ээс дээш хувийн амжилт үзүүлснээр тэнцэж сертификатаа авдаг байна. Өмнө нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байсан бол тухайн журманд нэмэлт өөрчлөлт орсноор хугацаагүй болж өөрчлөгдсөн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)