Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/51 тоот урьдчилан сэргийлэх удирдамжаар аймгийн төвд барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа “Ховдын хаш өргөө” ХХК, “Саруул цамхаг” ХХК, “Элбэг гүн” ХХК, “Буянт тэгш үйлс” ХХК, “Марч консракшн” ХХК, “Жинстийн жинчид” ХХК, “Буянтын боргио” ХХК, “Гэрэлт гэгээ наран” ХХК, “Эрдэнийн шим” ХХК-иудад Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрчим хүч, өргөх механизм, харилцаа холбоо, барилгын техникийн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Урьдчилан сэргийлэх шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, болзошгүй ослоос сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн сумдад барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр төлөвлөөд байна. Барилга угсралтын ажил эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ
Сэтгэгдэл ( 0)