Хүн бүрт ээлтэй хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллагаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нэрлэгдэж байна

  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх явдал чухал гэж үздэг. Холбогдох хууль стандартын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дэд бүтцийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх талаар шийдвэр гаргагчид төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.





Хүртээмжтэй орчны талаарх нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ховд аймгийн “ Стандарттай-Ховд” хөтөлбөртэй уялдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, нийгмийн үйлчилгээний байгууллагуудад хүртээмжийн үнэлгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага бий болгох, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор “ Хүн бүрт ээлтэй хүртээмжтэй Ховд” аяныг зарлан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.





Дээрх аяны хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилон 2022.04 сараас эхлэн аж ахуй нэгж албан байгууллагуудад Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлж чадах байгаа эсэх судалгаа хийн 48 байгууллагыг хамруулсан байна.




Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хийгдсэн хүртээмжийн үнэлгээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага бий болгох үйлчилгээгээ 79,5 хувьтай гүйцэтгэсэн үнэлгээгээр хамгийн өндөр оноог авсан бол хамгийн бага буюу 33,3 хувийн гүйцэтгэлийн үнэлгээг Буянт өрхийн эрүүл мэндийн төв авчээ.
Хүртээмжийн үнэлгээний багаас үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад хүртээмжийн тайлан, санал зөвлөмжийг хүргүүлэн улмаар сайжруулалт хийн ажиллахыг зөвлөлөө. Ирэх арван нэгдүгээр сард хоёр дахь шатны үнэлгээ хийгдэх бөгөөд хүн бүрд ээлтэй хүртээмжтэй байгууллагыг шалгаруулан дүгнэхээр төлөвлөөд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)