Гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь сэдэвт сургалт эхэллээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж буй "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах" баруун бүсийн сургалт энэ өдөр Ховд аймагт эхэллээ. Сургалтаар гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, түүнд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан ажиллах талаар мэдээлэл хүргэж байна. Сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, ОБГ-ын удирдлага болон мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Баруун бүс нутгийн хэмжээнд үнэлгээ, төлөвлөлт хийснээр учирч болох эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирч байгаа ган зуд, газар хөдлөлт, үер ус, гал түймрийн аюулын давтамж харилцан адилгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 2010 оноос эхлэн улсын хэмжээнд хэрэгжсэн гамшгийн үнэлгээ төлөвлөлт хийх төслийн үр дүнгээр сүүлийн 3 жилийн хугацаанд Ховд аймагт л гэхэд үер усны улмаас бусдын амь нас эрсдэх дуудлага мэдээлэл 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн гал түймрийн улмаас учирсан хохирол ч буурчээ.
Сургалтаар гамшгийн эрсдэлийг төлөвлөх чиглэлд гадны улс орнуудын тэргүүн туршлагуудыг хуваалцах, баруун аймгуудад хийсэн эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, бууруулах арга замуудын талаар мэдээлэл хүргэж байна.
Ингэснээр орон нутгаас цаашид учирч болох гамшгийн эрсдэлд үнэлгээ хийн, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого төлөвлөлтдөө тусгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд бодитой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн:Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)