Байнгын асаргаанд байгаа ахмад настнуудад явуулын үйлчилгээ үзүүллээ
Ховд аймгийн ХХҮГ-аас Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлээд 5 жил болж байна.Байнгын асаргаанд байгаа ахмад настнуудад явуулын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр туршлагажсан “Ахмад чөлөөт эмч нар” ТББ нь 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2000 гаруй ахмад настнуудад үйлчилгээ үзүүлэн ажилласан бол энэ онд нийт 54 ахмад настанд тухайн үйлчилгээнд хамрагджээ.
2000 гаруй ахмад настнуудад үйлчилгээ үзүүлэн ажилласан бол энэ онд нийт 54 ахмад настанд тухайн үйлчилгээнд хамрагджээ.
Ингэснээр ахмад настнуудын хөдөлгөөн, эрүүл мэндэд тодорхой ахиц үр дүн гарсныг албаныхан онцолж байна. Түүнчлэн энэ онд өдрийн үйлчилгээнд 167 ахмад настныг хамруулж, бариа засал, уламжлалт эмчилгээ, дархлаа дэмжих чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)