Хил нээгдсэнээс хойш Такашкен боомтоор гарах зорилгоор 36 хүн РСR шинжилгээ хийлгэн 29 хүн хил нэвтэрчээ
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр шинжилгээний цэгийг Булган суманд байршуулж, шинжилгээний үнийг 35000 төгрөг болгон буулгав.
Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 13-ний өдрөөр тасалбар болгож хүчингүй болголоо.
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 сарын 28-ний өдрийн 49/А118 тоот тушаалаар баталсан “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж, хилийн боомтоор Монгол Улсаас гарах иргэдээс Коронавируст халдварын цар тахал илрүүлэх РСR-ын шинжилгээг 35000 төгрөгт багтаан хилийн бүс нутаг буюу Булган суманд, аймгийн төвд БОЭТ-д тус тус авахаар болов.

Цаашид Коронавируст халдварын цар тахлын халдвар илрүүлэх түргэвчилсэн тест шинжилгээг хилийн боомтоор орж ирж байгаа иргэдээс авах эсэх бодит судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийн ажиллаж байна. Хил нээгдсэнээс хойш буюу 1 сарын 9-11-ны өдрийн байдлаар Такашкен боомтоор гарах зорилгоор Булган сум дахь шинжилгээний цэгт нийт 36 хүн РСR шинжилгээ хийлгэн өнөөдрийн байдлаар 29 хүн хил нэвтэрчээ.
Хил нэвтэрсэн иргэдээс “халдвар илрээгүй” байна. Мөн БНХАУ-ын талаас орж ирж буй зорчигчдын урсгал бага буюу гарсан монгол иргэд буцан орж ирж байгаа мэдээтэй байна. Иргэд олон нийтэд анхааруулахад онцын шаардлагагүй бол ханиад томууны улирлын дэгдэлт намжтал ковидын эрсдэлтэй бүс нутгууд руу хил нэвтрэн гарч, орохгүй байхыг холбогдох Эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)