Жижиг ширхэгт тоосонцор стандарт хэмжээнээс 3,4 хувиар давсан байна


  Хот суурин газрын нэгэн адил утаа, агаарын бохирдол аймгуудад ч мөн бий болоод удаж байна. Ховд аймгийн төвд 5200 гаруй өрх гэр хороололд амьдарч байна гэсэн тоон мэдээ байна. Дулааны цахилгаан дамжуулах 2 станц, аж ахуй нэгжүүдийн нам даралтын 40 гаруй зуух галлагаа хийж өвлийн улиралд 45,000 мянга орчим тонн нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг гэсэн албан мэдээ байдаг.



  Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Тээврийн хэрэгслийн тоо өсөх тусам агаарын чанарт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ч мөн нэмэгддэг байна.
Ховд аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээллээр Хүхэрлэг хий буюу Угаарын хийнээс гарч байгаа утааны хэмжээ 2023 оны 01.30-ний өдрийн байдлаар /20 минутын дунджаар хамгийн их агууламж 44 мкг/м3 микрометр, Азотын давхар исэл буюу Машины утаанаас үүсэлтэй хий- 63 мкг/м3 микрометрээр хэмжигдэж байна. Угаарын хий, Машины утаанаас үүдэлтэй хий их байгаа хэдий ч стандарт хэмжээг давдаггүй гэлээ.


 Сүүлийн 24 цагийн байдлаар PM 2,5 буюу жижиг ширхэгт тоосонцор 172 мкг/м3 /микрометр/ стандарт хэмжээнээс 3,4 хувиар давсан байна.

Энэ нь хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэхүйц хэмжээ бөгөөд зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс жижиг ширхэгт тоосонцрын нөлөөлөлд илүү өртдөг байна. Ховд аймгийн агаарын бохирдол 10 мянгат буюу баруун, баруун хойноосоо бага бохирдолтой ба Наран, Рашаант багуудад их бохирдолтой гардаг байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)