Ашигт малтмал, газрын тосны газар таван аймагт Төлөөлөгчийн газраа байгуулна
Ашигт малтмал, газрын тосны газар уул уурхайн салбарын бодлого, журам, үйл ажиллагааг таниулан сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, салбарын хөгжлийг хурдасгах үүднээс Дорнод, Дорноговь, Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймагт Төлөөлөгчийн газраа байгуулахаар болов.
Аймгуудыг сонгохдоо уул уурхайн идэвхтэй үйл ажиллагааг харгалзан үзэхээс гадна бүс нутгаар нь ангилан авч үзсэн байна. Улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 831, ашиглалтынх 1712 байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил болгон танилцуулж ирсэн 2022 оны аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод эхний 10 дотор багтаж байгаа бол Ховд аймаг 15 дугаарт эрэмбэлэгджээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлт"-ийн бодлогын нэг хэсэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Төвлөрлөлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тухайн бүс нутагт аж үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалахад дээрх бодлогын зорилт оршиж буй. Үүнийг дэмжих, салбарын ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, хариуцлагатай уул уурхайг дэмжин хөгжүүлэх, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг Төлөөлөгчийн газрууд зохион байгуулах юм.
Эх сурвалж: Mining Insight Magazine

Сэтгэгдэл ( 0)