Ховд нутгийн хүү, МЗЭ-ийн шагналт зохиолч Н. Баасанжав Монголын утга зохиолын "Тэргүүн" зохиолчоор нэрлэгдлээ.
ҮНЭН ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ? /Танин мэдэхүйн гэгээрэлд/
УРЛАХ ЭРДЭМ-1.
Би нэгэн зохиолчийн “Цэнхэр гараг” гэдэг үгүүлэгийг уншиж сууна. Энэ хэн гэдэг зохиолчийн, юу гэдэг ном бэ? Бидний дунд ийм зохиолч байдаг, бид түүнтэй нэгэн агаараар амьсгалдаг гэхэд үнэхээр сэтгэл бахдам. Тэгээд, түүний гайхалтай сайхан үгүүллэгүүдээс та бүхэндээ задлан шинжилсэнээ хуваалцая хэмээн бодлоо. Энэ ном ойрын гучин жилд гараагүй үгүүллэгийн ном юм шүү. Би зохиолчийн нэрийг хэлэхгүй. Зохиолынх нь тухай харин хүүрнэе.
“Цэнхэр гараг” гэдэг үгүүллэг ингэж эхэлнэ. Сувдаа охин “бөлөг цагаан дэрсний гэрэл”-д суугаад, наранд бүлээссэн элсэн дээр ээжийгээ зурна. Охин төрлөхийн хараагүй ажээ. Түүний төсөөллөөр ээж нь намрын дэрс шиг шулуун биетэй, өвсний нүд шиг зөөлөн харцтай, үг яриа нь түүний шивнээ шиг намуухан гэж санана. Хараагүй охин ээжийгээ “намрын дэрс шиг шулуун биетэй, өвсний нүд шиг зөөлөн харцтай, үг яриа нь өвсний намиа лүгээ намуухан” гэж санах нь огторгуйн цэнхэр дэвсгэр дээр ганхах өвсний толгой шүүрдэн, мөнгөн шүүдрийн талст үсчүүлж, хөлдөө манан чирэн зунгаглах, гоо бүсгүй, үл мэдэг дэрвэх пансан алчуураар даллан, шүүдэрт норсон даашинзны цаанаас тодрох залуу биеийн илч, сэтгэлд ургах нь бидний хараагүйг харах гоо ажгуу. Охины харсан, охиныг хардаг өвсний нүд ямар байсан бол! ээжийгээ санах охины сэтгэлийн нүд тийм гайхмыг бүтээжүйхүй.
Энд зохиолч, уншигчдын ургуулан бодох сэтгэлгээг орчлонгийн энгээр залсан тийм нэг гэгээн увидасыг, зөн сэрэхүйд найрсуулжээ. Энэ нь мөнөөх утга зохиолын сайхныг бүтээхүй юм. Сувдаа охин, ээжийгээ олон удаа зурсан ч энэ удаагийнх шиг сэтгэлд хүрсэн нь үгүй.
Охин зурсандаа баярлан, ээжтэйгээ хөөрөлдөн байтал айлын хүүхдүүд шуугилдан ирнэ. Эхний жаал Сувдаагийн дэргэд ирээд зурсан зураг руу нь тонгойсноо нусаа татан:
-Энэ сохор зураг зурсан байна! гэж дэлхийгээр нэг хашхирна. Хараагүй охиныг дээрэнгүйлж буй хүүгийн мөн чанарын хэчнээн доройг “нусаа татан” гэдэг ганцхан үгэнд цэглэсэн бол, хоёр дахь жаал: -Гоо бүсгүйг зуржээ гэсэн нь охины зурсан зураг ямар увидас эрдмээр гийсэн нь тодорхой.
Үүнд баярласан охин: - Ээжийгээ зурсан юм аа гэхэд өөр нэгэн жаал: -“Тэнгэрийн дагинасыг зурчихаад, миний ээж гэнэ шүү” хэмээхүй нь охин ээжийгээ ганц биш, маш олон төрөл хэлбэрээр зурсан, тэр нь хэчнээн гайхалтай зурагдсаныг “тэнгэрийн дагинасыг зурчихаад” гэдэг үгээр илэрхийлэгдэх нь тэнгис далайн дайдад хамгийн өндөрт цойлон шунгах цахлайн даль гэрэлтэх лүгээ. Ингэж олон өнгө, гэрлийг нэгэн багц болгон шингээсэн нь зохиолчийн урлах эрдмийн чанар, чансаа ямар өндрийг илтгэнэ.
Гэтэл нэг жаал ухасхийн: -Чиний ээж яг ийм гээд хөлөөрөө ээжийг нь сохлох гэхэд Сувдаа ээжийгээ тэврэн “Миний ээжийг” хэмээн уйлахад бас нэг жаал: -Сохор хүн уйлдагийг одоо л харж байна гээд хөхрөхөд, жаалууд: -Сохор нүднээс нулимс гардаг юм уу? -Гарч л байгаа биз дээ! -Нулимс нь хөв хөх юм гээч! -Үгүй ээ. Хар хөх гээч! -Тэр хараа ч гэм. Дээлийнхээ энгэрт арччихлаа! -Пөөх! Хөөрхөн гар, хайран дээл. Нулимсандаа будагдчихлаа. Яаж ч угаагаад арилахгүй дээ гэж шуугилдан, инээлдэх нь ямар муухай хөгшин, харь хөндий, хорон бэ?. Бидний хүүхдүүд хэзээ ийм хорон муухай, бид хүүхдүүдээ хэзээ тийм хорон муухай, хөгшин болгочихоо вэ? Тийм болохоор зохиолч маань хүртэл хүүхэд гэхээсээ эмээн “жаал, жаал, жаалууд” гэж бичсэн шиг санагдана.
Охиныг, сохороо, сохор гэх нь түүнд Сувдаа гэх шиг ижилхэн сонсогдох тул нэг их сонин биш, харин нулимс хөв хөх, эсвэл хар хөх өнгөтэй, гар, хувцсанд наалдвал яаж ч угаагаад арилдаггүй нь сонин байна. Хамгийн тоогүй нь эмээгийнх нь өглөөхөн өмсгөж мялаасан, шинэхэн даавууны сайхан үнэртэй дээлээ дахин өмсөхийн аргагүй болгосондоо сэтгэл нь харамсана. Харамсал нь нулимс болон мэлтрэх гээд байх тул нэмж гар хөл, хувцас хунараа будахгүйн тулд хүн болсоор анх удаа нулимсаа дотогшоогоо залгиж, залгисан нулимс нь хэчнээн гашуун болохыг ч бас мэдэрнэ. Гэтэл Шонхоон хэмээх нэгний дуун гарч: -Та нар сохор хүн үзээгүй юу! Явцгаа...хэмээн гүйн ирэхэд дэггүй жаалууд дэрхийн тарж одно.
Шонхоон, Сувдааг сугадан босгоод хувцсыг нь гүвэх гэхэд Сувдаа тохойгоороо түүнийг түлхээд: -Нулимс минь хаттал надад гар битгий хүр. Гар хуруу, хувцас хунар чинь муухай болчихно! Сая хүүхдүүд тэгж хэлсэн. Нулимс хөв хөх, эсвэл хар хөх өнгөтэй. Гар хуруу, хувцсанд наалдвал яаж ч угаагаад арилдаггүй гэхэд, Шонхоон: -Тэд чамайг цаашлуулж байгаа юм. Нулимс чинь өнгөгүй, яг л ус шиг гэхэд: -Шонхоон нууж байна. “Олон хүүхдийн нүд зэрэг харсан”!!!? юм чинь тэд лав худал хэлэхгүй. Эмээ л үнэнийг хэлнэ дээ!? Охин, эмээгээ бодохоос нулимс нь мэлтрэх ч уйлж болохгүй гэж шүд зууна. Эмээдээ урьдынх шигээ наалдаж болохгүй. Эмээгээ будчихна гэж бодно. Сувдаа гэртээ ирээд босгоороо давах гээд чадсангүй. Үгүй энэ чинь! Юу вэ? -Эмээ ? -Өөв! -Та босгоо өндөрлөчихсөн юм уу? - Үгүй. Яаж байна! - Би давж чаддаггүй ээ! Энд зохиолч, охины сэтгэлийн гачлан хэчнээн хүндэрсэнийг “Та босгоо өндөрлөчихсөн юм уу” гэдэг ганцхан үгээр ончтой өгүүлжээ. Энэ бол зохиолчийн урлах эрдэм. Энэ үгүүллэгд ийм үгийг ончтой газар нь олж хэрэглэнэ гэдэг их эрдэм.
Энд илүү дутуу, үнэн худал нэг ч үггүй, яв цав байгаа нь зохиолчийн мэдлэг, сэтгэл зүй, танин мэдэхүйн их өгөгдөл харагдана. Мөн зохиолыг нь уншаад, зохиолчийг нь сонирхох хүслийг төрүүлнэ. Энэ бол гайхалтай. Ийм хүнтэй сэтгэлээ хуваалцах нь мөнөөх зохиолч хүний аз жаргал юм. Бусдын хувьд алдар нэр, албан тушаал, алт мөнгө хүсэл нь байдаг бол зохиолч, уран бүтээлч хүний хувьд сайхныг мэдрэх, түүнийг мэдэрсэн хүний хойноос хөөцөлдөх нь аз жаргал байдаг. Тэгээд ийм үгүүллэгийг нулимсны өнгө, амт, үнэртэй бичиж байгаа тэр сэтгэл хэчнээн сонирхолтой. За үгүүллэг рүүгээ оръё: Охин, эмээдээ нулимсандаа будагдчихсан тухайгаа хэлдэг. Эмээ: - Айлын жаалууд дамшиглаж л байхгүй юу. Тийм юм гэж хаа ч байхгүйг хэлэхэд, охин эмээдээ итгэсэнгүй! Энэ бол бидний сүүдэр. Бидний сүүдэр хүүхдүүдээ, хүүхдүүдийн минь сүүдэр хэн нэг гэнэн ариуныг буртаглах. Ингэж санамсаргүйн цэг томорсоор азоны цоорхой болж, түүгээр бас бидний ариун нандин бүхэн урсан гарч дэлхийн орон зай бүгчимдэнэ. Энэ бүгчим агаарт таны жинхэнэ мөн чанарын ахуйллаг, байгальллаг орон зай эзэнгүйднэ. Энэ орон зай нь бидний эзэн эрх, өөрийн орон зайдаа эзэн байх эрхээ алдсан хохирол болж бурууг зөв, зөвийг буруу гэх нийгмийн бугшсан харилцаанд хашигдан торлогдож, мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ устгадаг таван мөчит амьтан болдог. Ингэж бид санаатай, санаандгүй үнэнийг худал, худлыг үнэн болгож тоглодог. Үгүүллэгдээ оръё. Охин маань эмээгээ бас л худал хэлэв хэмээн гашуудна...(Гашуудахын шалтгаан охинд бий. Эмээ нь хоёр нүдтэй, тэр нь өнгө ялгахдаа тааруу, муу хардаг байж болно. Харин нүд хурц олон хүүхдийн нүд зэрэг харсан, хүүхэд харснаа л хэлдэг гэх томчуудын үг бий) Гомдож, цөхөрсөн охин гэрийн бүслүүрийг гүйлгэн барисаар гэрийнхээ баруун хаяаанд очиж сууна. Энэ удаагийн гомдол цөхрөл, нулимсыг нь залгиулсангүй. “Эмээ хүртэл шүү” гэж гомдохоос үнэн чухам ямар өнгөтэй вэ? гэдэг асуулт босож ирнэ. Сувдаа охин сул асгарах нулимсаа газарт бөмбөрч байхаар тонгойв. Элс шороо, чулуу хөв хөх, эсвэл хар хөх өнгөөр будагдаж байгаа даа гэж бодно. Үгүүллэг ингэж төгсөнө. Үнэхээр гайхалтай байгаа биз.
Энд мөнөөх дээр төрсөн зохиолчийн тухай бодол ахин өрнөнө. Энэ номын үгүүллэгүүд 2001-2021 оны үгүүллэгүүдээс бүрджээ. Зохиолч нь яг хүүхэд шиг. Дэндүү муухай худал хуурмаг, өнгө мөнгөний ертөнцөд даль жигүүрээ хуйхлуулсан ч аливаа сайхан өөд тэмүүлсэн хүний цуцалтгүй сэтгэлгээ, үүд хаалга нь дэлгээтэй. Ийм сайхныг хамгаалах нь уран бүтээлч хэн хүний үүрэг хариуцлага билээ. Алив үнэт зүйлээ авч үлдэх гэсэн та бидний хамтын зоригдол шүү. Та юу гэж үзнэ вэ? Хэлэлцэе.... Бичээч Банзайн Хүрэлтогоо.
ҮНЭН ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ? /Танин мэдэхүйн гэгээрэлд/
УРЛАХ ЭРДЭМ- 2.
Миний цахим ертөнцийн найзууд ихэнх нь үгийн урлагт сэтгэлээ билчээж, утгын гүнд бодлоо ширгээгсэд. Тийм болоод л би танин мэдэхүйн гэгээрэлд энэ зохиолчийн үгүүллэгийг илгээсэн юм. Гэтэл “Буурлын хорвоог”, “Цэнхэр гараг” шигээ нарийсган задлаад өгөөч. Өөрийн хийсэн тайлалдаа, дүгнэлт хийж харьцуулмаар байна. Өөрийнхөө хэрхэн сэрж мэдэрсэн, утга зохиолын хаана яваагаа таниж мэдмээр байна гэцгээжээ. Тийм болохоор найзуудын таалал, сэтгэлгээнийх нь эрэлд зориулж зохиолчийн “Буурлын хорвоо” үгүүллэгийг ахин хөрвүүллээ.
БУУРЛЫН ХОРВОО “Буурлын хорвоо” үгүүллэгийн Нагаа бол домгийн цэнхэр хязгаард аяны харгуй тосон, нэгэн ер бусын бүрдэнд шид тольдон суугаа өндрийн дээд өндөр нагац маань юм. Нагаагийн түүхийг хүүрнэгч бол би, та, бид, хэн ч байж мэднэ. Үгүүллэг яг л үлгэр шиг өгүүлэмжтэй. Эхнээсээ л өнгө будгийн өвөрмөц ахуй руу жингүйдүүлнэ. Энэ үгүүллэгийн гайхамшиг нь зүгээр л тэр байгаагаараа байгаа ахуй юм. Тэр ахуйг, өнгө үнэр, цаг хугацаатай нь агуулна гэдэг зохиолчийн сэрэл мэдрэмж, сэтгэлгээний уужим орон зай дахь тав тух. Тэгэхээр зохиоч гайхалтай хүн байж таарна.
Энэ үгүүллэгд төсөөлөлийн олон ертөнц зэрэгцэн оршино. Тэр нь харагдах, харагдахгүй. Нүдэнд харагдах хийгээд үл харагдах тэр ертөнцийг сэрж мэдрэх уншигчийн сэрэл сэрэхүйгээр хязгаарлагдана. “Сайныг хүсвэл билиг төрж, саарыг хүсвэл билиг тасарна” гэдэг. -Ээжийнх нь “өндөр нагац” гэх эмгэнийх, жаал хүүгийнхээс зүүнтээ, бөөн хар харганы дундах ганц хар гэр. Хар гэрээ тойрон шавьтнах цөөн тооны өвөрмөц, нохой халтар ямаадтай. Түүнээ адгуулан амьдарна. Хүүгийн нүдэнд хүн хүнээс ангид орших тэр орчин, зэлүүд эзгүй мэт санагдах ч тоононы цамхараагаар савсах уур, утаа сэтгэлийг нь найрсуулна. Нохой халтар ямаад хүний бараанаар хар гэрийнхээ зүг тоос татуулан давхилдаж, анир чимээлсэн эзнийхээ “хаая” гэх зөөлөн дуунд эрэмшин хошуурч хамар амаа тас нясхийлгэн турхирах нь гайхалтай. Тэд айл амьтны мал сүрэгтэй нийлнэ гэж үгүй. Хар бараанаар нь сүргийн тэргүүн буурал сахалтай халтар ухна, сүргээ харамлан зүг буруулан хөөж одно.
Зохиолч маань уншигчдад үг, үнэр нэмэх орон зай боломжийг сэрэл сэрэхүйн хойморт үргэлж залж явна гэдэг үгүүллэгийн бас нэг уянгалаг оршихуйн, ухаалаг сэрэхүй. Адгуулж буй мал нь хүртэл этгээд сонин ааштай өндрийн өндөр нагац руугаа хүү сүү дөхүүлж явна. Хүү, эмэгнийд байх хар алаг муур, хар эрээн могойг яаж гэтлэнэ дээ гэхээс зүрх алдан, барьж яваа бортоготой сүүгээ тааралдсан хулганы нүхрүү цутгаж орхимоор шимширэх. Энд зохиолч хүүхэд ахуйн эмзэг нарийнд гэгээ нэмжээ. Ийм л нарийн.
Нагаанийнд, галын илч, утаанд нэвширтлээ харласан гэрийн хойморт голлуулан тавьсан нэг том хар авдар бий. Түүний нүүрнээ хэзээ ч юм билээ ур дүй муутайхан угалзруулан татсан хээ, эмгэний хүзүүн дэх атираа нугалаасанд шингэсэн ис тортог лүгээ утаа хөөнд идэгдэн бөхжээ. Харин авдарын өмнө цай, тосны дээжинд мөлийтлөө элсэн бөв бөөрөнхий хар хад байх. Тэр хадны газар суусан хэсгийг тойрон хулганы нүхнээс арай том олон арван нүх харлан харагдаж, тэр бүрээс могойны толгой цухалзана. Тэд эрх тааваараа мурилзан тэнэж унь, хананы нүдээр хэрэн ороож, хавтгай толгойгоо цогнойлгон, мөс шиг нүдээр цоо ширтэхдээ салаа хэлээ үе үе цухалзуулах нь нуруу хүйт оргиулна.
Нүхнээсээ цухалзах олон арван могойтой хар алаг муур өдөржин тоглохдоо зарим нэгнийх нь толгойноос зууж ирээд эзэн эмгэнийхээ хөл дор хаяж орхино. Тэдэн дотор гялбалзсан хөдөлгөөнтэй нарийн суман хар эрээн могой хар алаг мууртайгаа илүү эвсэг. Тоглож ядарсан муурыг унтаж амрах бүрт хүйтэн биеэрээ түүнийг ороож, тэргүүн дээр нь толгойгоо тавьж зүүрмэглэнэ. Хар алаг муур хаана л явна. Хар эрээн могой түүний араас мурилзана. Эмгэнийг зандрахад нүхнээсээ цухалзан байсан могойнууд нүх нүх рүүгээ шунган алга болоод харин унь, хана, авдрын хөндийд зоослон байсан нэг нь дуулгавартай аргагүй оромж нүх рүүгээ зүглэнэ. Эмгэнийг исгэрэх шиг болоход тэд нүх нүхнээсээ нэгэн зэрэг гарч эзнийхээ зүг тэмүүлцгээнэ. Ер бусын байгаль, ер бусын могойн чуулган. Тэд юу хийж, юу хэлэлцдэг. Ямар хэлээр яаж ойлголцдог нь зохиолоос илүү зохиол, үйлээс ангид үйлийг бясалгах. Нагаагаа ч могой байж мэдэх юм гэж бодохуй, өөрийгөө бас могой болсоноор сэтгэх тийм ч нэг таагүй зүйл бус аж. Орчлонгийн бүхий л зүйлс нэг нь нөгөөгөөсөө урган гарах амьтай.
Тэд орон дэлхийн үйл, үнэн худалд дэнс тавьдаг бол яана. Ямар нэг санаанаасаа зохиогоогүй, байгааг байгаагаар нь үгүйлэх энэ өгүүлэмж, утга зохиолын хуурмаг дүрд дассан бидэнд хачирхалтай санагдаж мэдэх. Гэвч юуны ч юм бэ нэг нүд хаанаас ч юм бэ ширтээд, аль эсвэл шороотой хутгалдан хэвтэх үй түмэн нүд ажиг сэжиг, айдас хүйдсийг тээх. Тэр юуны нүд, хэний нүд болохыг хөөвөл бас л нэг үлгэр домгийг сэдрээх. Зохиолч тийм нэг ахуйг тэмтэрчээ. Тэр нь бидний өнгөрсөн гэх ирээдүй ч байж мэдэх. Бас нэг гайхмаар амьтан гэвэл, эмгэний хажуулддаг бөхөгөр модон орон дээр өдөр шөнийг үл ажран унтах, бор цоохор муур. Түүнийг хүний урманд нэг удаа боловч нүдээ нээж ертөнцийг гийгүүлж байсаныг нь хүү үзсэнгүй” гэх. Тэр юу вэ? Тэр цаг хугацаа ч байж мэдэх юм.
Цаг хугацаа бор цоохор муур болчихоод эмгэний орон дээр унтаж хэвтэх. Бас л сонин. Ер амьтан бүрийн хувирал, дүр цаг хугацаа байж мэдэх юм. Тэр бүрий бид ажрахгүй, тэр бүрий бидэнд ажиглагдахгүй тийм нэг үйлийн үр байж мэднэ. Ийм л нэг сонин ертөнцийн эзэн өндрийн өндөр нагац руугаа хүү сүү хүргэж явна. Аав, ээж нь хөгшиныг Нагаа, харин хүүхдүүд хар эмгэн гэдэг бол нутаг усныхан нь “Лусын ээж” гэж өргөмжилнө. Ард түмэн “Лусын ээж” гэсэн болохоор Нагааяад буй эрдмийн нууцыг таашгүй. Лусын ээж намуу тайвуухан, цагаахан сэтгэлтэй, алив хүнийг үр минь, үр минь гэх нинж зөөлөн. Хүний нар гарч, урам төртөл сайхан инээнэ.
Дээрх бодлыг тээсэн үгүүлэгч маань цангинасан хоолойгоор: -Нагаа, Нагаа сүү ирлээ. Сүү аваад ирлээ” гэхэд эсгий үүд өргөгдөн Нагааяаа нь гарч ирээд наран сөрөг саравчлан “Үр минь дээ, үр минь. Чи дэгдээд ирэв үү. Дуу нь мөн байна аа. Наашаа Нагаадаа ир. Цаад зандармаруудыг чинь хүйтэн зооринд нь хашиж орхилоо гэнэ. Хүү хар алаг муур, хар эрээн могой хоёроос сэрэмжилж яваад, гэрийн босгонд бүдрэн барьж явсан бортоготой сүүгээ газраар нэг нэлийлгэж орхино. Гэтэл эмгэн хошуугаа цорвойлгон: -Ишш үр минь. Цагаан сэтгэлдээ олз омог дуудав уу? гэнгээ мэлийсэн сүүнд ядам хуруугаа дүрж магнайдаа хүргэлээ. Газар тэнгэрийг аргадсан монгол хүний энэ билигдэл ч ямар хэлтэйг бид мэдэхгүй. Шинэ сүүний зөөлөн үнэрээр гаднаа тэнэж явсан өнөөх гайт алаг муур, хар эрээн могой хоёр голын авдрын зүүнтэйгүүр, ханын нүдээр шагалзаж, харин хөгшин муур орон дээрээ унтсаар л. Үнэхээр гайхалтай ер бусын оршихуй. Тэнд ямар нэгэн нууц ертөнц байгаа, түүнийг агуулан ширтэх, бие биеээ дэмжсэн түм түмэн нүд буй нь ч ядах юмгүй нөхөгдөнө.
Ёстой жийрхэм хэрнээ жир бусын ертөнц. Хүү өөрийг нь нэвт цоргисон могойдын нүднээс өөрийн эрхгүй дальдрахдаа сүү хүргэж ирэх бүрийд өгдөг хар, хар хялгас сүвэлсэн ямааны ааруулыг “Лусын ээжийн” гараас хоёр гардан тосон аваад, сүүний саваа шүүрэн хүүе, хайя гэхийн завдалгүй эсгий үүдийг нь сөхөн гүйн одно. “Сүргийн эзэн буурал сахалтай харлаг ухныг чинь ногтолж унана даа гэхэд минь үл ойшоосон юм чинь, сүү асгасаныг минь лав хэлэхгүй дээ” гэж бодохоос Нагааяаадаа хайр хүрч, атгаж өгсөн ааруулыг нь амтархан гүйж яваа хүүгийн бодол биднийхээ. Хүүд, Нагааяагаас нь гадна, эмэг эхийнх нь дүү, эсэргүү гэгдэн орон шоронд орж явсан, бас нэг нагац ах бий. Хоёр нагацдаа охин дүүтэйгээ хонины ээлж тааруулан хонины хишигтэй нь өндрийн өндөр нагац эмгэнийд, хишиггүй өнжсөн нь үдэшдээ, лам ахындаа ээлжлэн сүү хүргэдэг. Маргааш эсэргүү нагац ахдаа сүү хүргэж өгөх ээлжтэйгээ бодоход жаргаж буй наран мандаж буй шиг өнгөлөг харагдах нь мөн л сэтгэлийн гүндэх амтлаг нэгэн оршихуйн үнэр тээсэн ажгуу.
Зохиолч хоёр нагацийг харьцуулан сүлсэн нь бас л хөөрхөн ур, хөөрхөн санаа. Энэ орон зайг уншигч бүр ургуулан бодож өөр өөрийнхөөрөө дүүргээрэй. Энэ бол уншигчийг бодуулах, сэтгүүлэх чөлөөт орон зай. ... Энэ үдэш хүү эсэргүү нагац руугаа сүү хүргэхээр бортоготой сүүгээ цүл цол хийлгэж явна. Өглөө, биш үдэш хэмээхүйд уншигч амбугай гайхаж байж бас мэдэх. Өглөөн биш оройн сүү гээд байгаа нь хаана, хаанаа байгаа ахуйдаа сүү гашлагахгүй гэсэн нэгэн болдлыг тээж яваа юм шүү. Эсэргүү ламтан нагацынх, хүүгийн гэрийн баруунтаа тогоруу тонголзож байдаг хөх дэнж дээр цэмцийтэл барьсан жижиг цагаан гэртээ мөн л ганц бие сууна. Өдрийн ихэнхийг айл амьтны авдар сав эрээлж, авгай хүүхнүүдийн хүссэнээр орны аравч хийх цагаан цуу ямбуу даавуун дээр элдэв янзын хээ хуар зураг хөрөг буулгаж өнгөрөөнө. Эсэргүү гэгдэж явахдаа элдэв хангайн л юм үзсэн гэх. Харин үдэш нойрсохынхоо өмнө хоёр гутлынхаа улыг дээш нь хариулж бариад аман дотроо элдвийг үглэн байснаа нулимж орхино. -Та яагаад гутлынхаа улруу нулимаад байгаа юм бэ гэхэд? Нүдээ аньсан хэвээр “учиртай юм аа” л гэнэ. Өндөр нагацынх нь хүүгийн гэрийн зүүнтэйх бөөн хар харгана дундах ганц хар гэр бол, эсэргүү ламтан нагацынх хүүгийн гэрийн баруунтаа тогоруу тонголзож байдаг цэцэгт хөх дэнж дээр цэмцийтэл барьсан жижиг цагаан гэр. Өндөр нагац нь хялгас сүвлэгдсэн ямааны тос савирсан ааруул атга атгаар өгдөг бол эсэргүү нагац шар тосонд хөвүүлж чанасан хавсайн дээр ёс болсон атга дүүрэн үзмийг байнга тавьж өгөх ялгаатай.
Дурдитгалыг хөвөрдөгч хүү өдгөө идэр насыг зооглож, тэртээх цаг хугацааны амьсгалд бүлээцэн байсан хоёр нагацыг нь энгэртээ тэвэрсэн шаргалтах талыг ширтэн сууна. Энэ их орчлонгийн буйдад, миний алаг нүд шиг тэрүүхэндээ эргэлдэн амьдарч байсандаа гэж бодохоос өр нимгэрч, өнчин цагаан ганц дусал нулимс намрын хул шаргал наранд зүс ижилсүүлэн бөмбөрлөө...Ай хөөрхий... хэмээн гуниг сарниах ажаамуй. Ийм нэг зохиолч бидний дунд байгаа нь ямар их аз вэ? Бичээч Банзайн Хүрэлтогоо

УРЛАХ ЭРДЭМ-3.
“Номыг уншина гэдэг их эрдэм" гэж бичсэнийг үзээд, ном уншихад нэг их эрдэм ухаан ороод байх юу байдаг юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл багшийнхаа номыг уншаад үнэхээр гайхаж билээ. Тэнд юу гэж байсан гэнэ. “Номын утгад сэрж мэдрэх билиггүй бол үсгийг нь насаараа уншаад ч номын утгад нэвтрэхгүй. Өөрөө харин номын хуудсанд эргүүлэгдэх болно. Жинхэнэ нэг ном бичигдээгүй учир хамаг ном бичигддэг. Гэгээрэхүйн нэг л онол байдаг. Түүнийг ойлгох, ойлгох түвшинд нь их, бага, дунд хөлгөний гэдэг. Үнэндээ бол их, бага, дунд хөлгөн гэж байхгүй нэг л юм шүү дээ” гэж байв. Тэр утгыг бодох бүрий зохиолч, зохиолчын ном өөр өөр байдаг нь билиг билигийнх нь гэгээ, оюун оюуных нь түвшин болохыг илтгэнэ.
Гэхдээ багшийн номд: Цэцэн мунхаг гэж үгүй. Хүн бүхэн оюун билиг төгөлдөр. Гагцхүү хурдан удааны л ялгамж бий. Ой санамж нь хурданыгаа “цэцэн билигт” , ойлгож ухаарах нь удааныгаа “олдой тэнэг” гэдэг. Гэтэл үнэндээ энэ хоёрт оюун ухаан, онгод билгийн ямар ч ялгаа үгүй. “Олдой тэнэг” оновол “оюунт цэцэн” болно. “Оюунт цэцэн” овомгойтон алдвал “олдой тэнэг” болох ийм л нигууртайн учир хүн бүр гэгээрэх, суу билигтэн болох тэр л орон зай чухам өөрт нь, өөрийнх нь хичээл зүтгэл, итгэл зоригд тээгдэн хүлээгээтэй байдаг тухай өгүүлсэн нь бий.
За зохиолчийн “Яллах учир” үгүүллэгийг хамтдаа уншъя. ЯЛЛАХ УЧИР Унхиагүй, олхиогүй, сүйхээгүй энэ тэр гэх аль муу үгээр дайрах эхнэрийнхээ үгэнд гунигласан Галбат гэрийнхээ хаяанд хаврын илч муутай наранд бүлээцэнгээ газраар нэг гүйлдэн, бужигналдах шоргоолжнуудын хөдөлгөөн бүрийг ажиглан сууна: - Хм. Очиж, очиж нэг муу алтны баас түрхсэн сүүжин ээмэг авч өгсөнгүй гэж энэ шүү. Тэр нь тэгээд нэг их хэрэгтэй ч юм биш! Амь настай нь холбоотой юм байхдаа?. Очиж, очиж сүүж, нэг муу сүүжин ээмэг шүү хэмээн амандаа үглэх бодь эрийн мөн чанар цөлх ухаан аргагүй л нэг монгол, элгэмсэг. Амьдралыг маань залж удирддаг эхнэрүүд минь сайн мууг нийлүүлээд тэсрэх тэсрэх. Тэрэнд нь бид л буруутай. Буруугаа ч мэдээд эхнэрээс дөлсхийн гаднаа дайжин буй. Гэвч удахгүй дээ, удахгүй. Цайгаа уугаач! гэж дуудана. Энэ хооронд харин амьдралын зүй тогтолд шоргоолны аймагт, яг биднийх шиг нэгэн үйл өрнөх бөгөөд, түүний яллагчаар хөдөөх бодь эр маань оролцон монгол шударгуу ухаанаар таслан шийдвэрлэх тогтоол гаргаж буй нь бидний сэтгэлд бас нийцэх.
Хаврын нарнаа бүлээцсэн шоргоолжнуудын хөдөлгөөн эрс ширүүсч явж өнгөрсөн газар бүр нь улаан тоором болох ажээ. -Хм.Эд бас алтны үнэр авч эхнэр шиг нь ухаанаа алдсанаас зайлахгүй. Хөөх! Тэр хараач гэм. Хоёр эр элбээд нэг муу амьтнаа ухсан нүх рүү түлхэж байна. Улаандаа гарсан туучийнууд вэ!. Тэрбээр дэрсний толгой хугачин аваад үзүүрээр нь элбэгчдийг хориглон зогсоогоод, аажмаар ухсан нүх өөд өөрсдийг нь туулаа. Энэ хооронд суларсан эр ухаан зулаггүй зугтааж байна. Амьтдын шаарнуудыг Галбат нүдээ ч анилгүй харанхуй ангал руу давхраар нь түлхэж орхино. Ер нь яасан байлаа ч гэсэн ганцыг элбэх нь амьд бүхэнд байж болшгүй зохисгүй, харгис хэрцгий, ёс суртахуунгүй хэрэг гэж, шийтгэл оноосон нь тэр ажгуу. Гэрээс ”Алтан, сүүжин хэмээн үглэх эхнэрийнх нь үг үе, үе чихнээ дуулдаад замхарна... -Хэн нэгэн тийм нэг юм олж аваад зүүсэн л юм байгаа биз.
Амь биш, заяа ч биш. Хэ цэс. Амьдрал тэр сүүжинтэй сүүжингүй сайхан хэмээн урамшин бодно. Бодлоо шилгээн ажаад байхнээ шоргоолжнуудын аманд ил харагдах юмгүй атал үүр лүүгээ ямар нэгэн нууц зүйлсийг зогсоо зайгүй зөөх аж. Тэдний үүрний амсрыг салхинаас хамгаалж ургасан сөөвгөр дэрс, түүний нөмөрт нэгэн эр бололтой шоргоолж, түрүүнээс хойш хөдлөх ч үгүй наранд ээн зүүрмэглэнэ. Бодвол харуул дээрээ унтаж байгаа бололтой. Байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Нэгэн шалавхийсэн хөдөлгөөнтэй, бие галбир төгс эм үүрнээсээ шалавхийн гарч ирээд сочтол хазаад авлаа. Сочиж сэрсэн эрийг хурдлан гүйхэд дээрх эм сөөвгөр дэрсийг тойруулан элдэнэ. Энэ эмийн чарлах нь яг өөрийн эхнэр мэт санагдаад хэлэх үг нь яг ижил утгатай болохыг олж сонсоно. -Яасан шуналтай эм бэ. Түүнийг шийтгэх нь зүйтэй санагдаад цаазын илдээрээ хатгах гэснээ больж, ялыг өөрчилж унтаа унхиагүй эрийг шийтгэх нь зөв хэмээн сэтгэлээ. Ганцхан чичилтээр унхиагүй эрийг амьсгалгүй болгов. Гүйцээ. Эм чи тэр сүүжингээ өөрөө олох болж дээ. Энэ эр эцтэл ажиллаж ядарсан тул онцгой эрх, хүндлэлийг олж одов. Уул нь унтаж гэнэ алдсанаас биш сайхан эр явсан сан. Одоо яая гэхэв. Хууль нь ийм хойно. Амьд үлдсэн нь тэгээд яаж ийгээд амьдрах л хорвоо хойно доо. ...Шалавхийсэн эм зүрхээ нэвт сүлбүүлсэн эрийнхээ цээжийг тэврэн муужирчээ. Гэрт чимээ аниргүй... Үгүүллэг ингэж өндөрлөнө.
Энэ нөхөр ингэж л бичээд байгаа юм даа. Үүнийг та нар юу гэж ойлгоно. Бас л гайхам ур, сайхан билиг шүү.
Үүнд би тайлбар хийгээд яах вэ? Та бүхэн минь дор бүрнээ тайлал, тайлбараа хий. Сайхан юм, сайхан шүү дээ... Бичээч БанзайнХүрэлтогоо

УРЛАХ ЭРДЭМ -4.
СЭТГЭЛИЙН НҮД
Нэг: За зурсан тойргоо гүйцээлээ. Зохиолчийг Ням-Очирын Баасанжав гэдэг. Алс баруун хязгаараас төрсөн хөдөөгийн зохиолч. Номынх нь эхний хуудсыг сөхөхөд л уг номыг ивээн тэтгэсэн хүний сэтгэлийн өргөл сэрэхүйг тань мялаах. Тийм үгийг бичдэг, хэлдэг, ойлгодог хүн цөөн атал тэрбээр “ХУТАГТ БИЛГИЙН ЧИНАД ХЯЗГААРАА ХҮРСЭН ОЧИРООР ОГТЛОГЧ” хэмээх их хөлгөн сударын увдис шидийг хураангуйлсан ...Од эрхис бүрэлзэхүй, зул хийгээд Хоосон илбэ, шүүдэр, усны цөврүү ба Оргүй зүүд, гилбэлгээн хийгээд үүлэн мэт Хамаг хуран үүдэгсдийг тэр мэт үзэгтүн! хэмээх утга гүн цаглашгүй эрдэмт шадаар зохиолчийн билиг оюун, онгод хийморийг түрджээ.
Номын нэрийг “Бөлөг цагаан дэрсний бадаг цагаан гэгээ” гэдэг. Номыг уншихад Алтайн хөх салхи, нуурын шагшуурга, шувуудын ганганаан, агь ганга, нүүдэл хөсөглөх үүрийн өмнөх аав ээжийн дүнгэр дүнгэр яриа, цайны уур, үхэр тугалын мөөрөлдөөн, малын чийр, тийм гэхийн аргагүй нэг их баяр хөөрт умбах. Урьд нь Н.Баасанжавын шүлэг зохиолыг харж байсан, гадарлана. Гэтэл энэ үгүүллэгийн ном “Нийтийн хуаран дахь утга зохиолын тогтоол усыг үсчүүлэн, ганган шаавай, усан тэлмэн жороогийн явдалд буруу харан, хазгай суужээ.
Яагаад буруу харсан юм бол. Бусдаас, биднээс дайжаа юу? Аль эсвэл өөрийн олсныг нь тоож харахгүй \Тоож харахгүй биш юм л даа. Мэдрэхгүй байгаа юм.\ нэгэн хэвийн уур амьсгалд гомдоо юу? Тэр бас хийснээ үгүйсгэх гэнэн, итгэмхий, олонхийг царайчлагч болжуйхуй. Могой ширтсээр байгаад ангаа ховсддог шиг, сэтгэлгээний саарал мананд хулдагсад, авъяас билигтнийг бас аалзны тор лугаа нөмрөн хулдах бөлгөө. Яаж ч бодсон түүнд баяр хүргэхээс өөргүй.
Дундаж саарал зохиолчдын л адил мөрөн дээрх тоосондоо дарагдсан явган нэгэн явсан. Гэтэл утга зохиолын ийм армаг хүлэг дөрөөлчихсөн, бие сэтгэлээсээ гэрэл гэгээ цацруулан инээмсэглэн зогсох. Мэдээж их эрэл, их цаг хугацаа, их хөдөлмөр, их ганцаардал, их шаналанд умбасан л байгаа. Ёстой гайхалтай. Ийм боломж зохиолч бүрт байж болох ч дадаж дассан сэтгэлгээнийхээ үүд хаалгыг тойголсоор насыг барах нь олон. Н.Баасанжав их урь зөөлөн, яв цав, дотоод сэтгэлийн бясалгалтай, маш их хайраар бичих юм.“Хайр, хайр, хайр л орчлонг аварна” гэх энэ үг түүний мөн чанар бололтой. Хайрын мөрөн үерлэх түүний үгүүллэгүүд та бидний ч сэтгэлийн мөрөнг ч түрэн үерлүүлэх. “Цэнхэр гараг”, “Буурлын хорвоо”, “Яллах учир, цөм тийм.
Хоёр: Зохиолчийн “Хайр” үгүүллэг өвөрмөц, их уран сонин бүтэцтэй. Уран нь юундаа байна вэ гэхээр нэг үг өөр үгэнд утга шилжин ондоошдгийг хослол зургийн аргаар гэлтэй давхцуулан их мэдрэмжтэй ихэрлүүлэн ижилсүүлсэн нь “энэ чинь юу билээ” гэх самгардалыг танд ч төрүүлэх буй за. “Гөлөөг, гөлөөг” гэж эцэг нь дуудав. Гөлөг харцаа халируулсаар түүн рүү дөхтөл тэр ганцхан ухасхийн шилэн дээрээс нь шүүрэн авлаа. Чөргөр хэр нь шөрмөслөг гараараа түүнийг тээр дээр өргөн нүдэндээ ойртуулан харж, харж байснаа:
-“Энэ нохойн гөлгийг хараачээ, энэ тэрүүгээр гүйж явсаар бүр хөөрхөн томорч байх шив” гэв. Чадвал түүнээс салчих санааатай хөл гараа сарвалзуулах зуур Гөлөг “том болох ч дэмий юм байна даа” гэж бодно. Эцэг сул гарандаа хавчуулсан тамхиа угсруулан сорсноо утааг нь Гөлгийн нүүр лүү үлээлээ. Архи тамхины үнэрт огиудас хүрнэ. Эцэг нүдээ онийлгон хэсэг ширтэж байснаа тас зуусан шүднийхээ завсраар сийгүүлэн “чамайг би яах вэ байз” гэв. Гөлөг аргаа барахдаа өмднийхээ хоосон халаасыг тэмтэрлээ. Эцэг толгойгоо сэгсрэн аргаа барсан өнгөөр шогширч эхлэв. Шогширч шогширч байснаа түүнийг гэрийн баруун хаяа руу хүүе гэхийн завдалгүй шидэж орхилоо. Ноосон түүдэг шиг амьтан гэрийн хаяаг мөргөн унахдаа ханын үдээрэнд хөмсгөө сэт уржээ. Өвдсөн гэж тоймгүй. Нүдээр дүүрэн бүлээн цус урсана”...х\с-15 \ гэж “Хайр” үгүүллэг эхэлнэ. Үгүүллэгт Гөлөгийн найз Жоовоо гэж нэг хэрсүү хүү байх юм. Тэр сургуульд явдаг тул янз янзын юм сонсож ирнэ.
Түүнээ Гөлөгт ярина. Сая түүнийг гэрийн хаяа руу шидсэн эрийг эцэг нь биш өөр хүүхдийн аав гэж хэлсэн. Жоовоо элдэв номын зураг үзүүлж эцэг эх, гэр бүл, хайрын тухай ярина. Гөлөг “хайр” гэдэг үгийг анх удаа сонсож байгаа болохоор этгээд санагдаад амандаа “хайр” гэж хэлээд үзсэнд сэтгэл нь уярахаар барахгүй нүдэнд нь хүртэл нулимс мэлтэрсэн. Тэр “хайр гэж их үнэтэй, бас их ховор эд байх нь. Надад өгөөд авчих юм юусан билээ. Байгаа нь цоо шинэ дэвтэр, харандаа, бас хашаа давж байгаад сөнгөлсөнөөс\онги татсанаас\ биш шинэ шахуу өмд бий” гэж бодно. Эндээс л ургуулан бодоход “мөнгөтэй л бол юуг ч худалдан авч болно” гэх оюун санааны ертөнцөд өсөн бойжиж буй нялхсын минь санаа, сургуульд орж номд сурахсан гэх их хүслийн уяа аль аль нь гуниг харуусал дунд чөрхлөгдөх ажгуу.
Жоовоо “Энэ цэцэг хүртэл хайраар ургадаг юм. Чи үүнийг таслаж болохгүй шүү. Насанд цөвтэй” гэнэ. Тэр гайхахдаа Жоовоогоос “Чамд энэ сайхан үгнүүдийг хэн заадаг юм бэ” гэхэд Жоовоо ямар ч эргэлзээ үгүй “Эмээ” гэнэ. “Эмээ” гэх ганц үгээр зохиолч ямар өв соёл хаана, хэнд хадгалагдан байгааг давхар илэрхийлжээ. Жоовоо “Энэ ертөнцийн бүхий л юм хайраар амилж, хайраар амьдардаг. Хайргүй хүн энэ орчлонд амьд ч яваад хэрэггүй. Хайргүй хүмүүс цэцгийг таслаж орчлонг бузарлаж байдаг юм. Хайр хайр. Хайрын гал л хүнийг аварна” гэсэн. Тэр худал хэлдэггүй!. Хүү, тэр үгэнд итгэсэн, үнэмшсэн. “Гөлөг цусаа цэвэрлэж дуусаад толины хагархайд нүүрээ харвал нүд гэхэд хэцүү, хөмсөг нь язарч түүнээс ягаавтар шүүс бултайжээ. Эцгийг харвал архиндаа дийлдээд гэрийн зүүн орон дээр дээш харан харжигнатал хурхирна. Орон дээр унахынхаа өмнө өрөөсөн хөлийнхөө гутлыг тайлж Гөлөг рүү шидсэн нь онолгүй босго даван унажээ.
Гөлөг эцгийн өмнө очин хэсэг ажиглан зогслоо. Архи ууж яваад хэн нэгнээр гөвдүүлсэний мөр нүүрэнд нь сүрхий гүн сорви болон тогтжээ... Магнайд нь хөндлөн нарийхан, долгиотсон зураас татаад түүнд нь өвсний шүүдэр шиг бөнжгөр бөнжгөр хөлс бурзайна. Гөлөг орны толгой дээр тохсон дүүгийн цамцны хормойгоор хөлсийг нь зөөлөн арчив. Эцэг нь ингэж нэг унтахаараа чихэн дээр нь үхэр ирээд мөөрсөн ч сэрдэггүйг тэр мэднэ. Гөлөг магнайг нь үнслээ. “Ааваа. Хайр, хайр. Хүнд хайр л чухал. Хайргүй хүмүүс л цэцгийг таслаж, хорвоог бузарлаж явдаг юм. Тэгэхээр хайрын гал л хүнийг аварна” гэж хэллээ. Эцэг харжигнатал хухирсаар. Гөлөг эргэж эргэнэг дээрх цоож түлхүүрийг аваад зам зуураа тулганы дэргэд байсан шүдэнзийг өвөртлөөд гарлаа. Цоожоо цуурганд нь хийж түгжээд гэрийн баруун хаяаг түшин салхи нөмөрлөн суулаа. Өврөөсөө шүдэнзээ гарган асаагаад гэрийн нимгэн бүрээст баривал наранд өгөршсөн цагаан цуу ямбуу дээш цоролзон аслаа. Гөлөг гэрээсээ холдон гүйж явахдаа “ааваа хайр, хайр. Хүнд хайр л чухал. Хүнийг хайрын гал авардаг юм шүү дээ” гэж шивнэсээр явна”...х\с-17 хэмээснээр үгүүллэг төгсөж буй нь юуны үр тарина, түүнээ хураахын үлгэрийг бидэнд сануулна. Амьдралын үнэнийг хүн нохой, нохойн хүн мэт нэгэн биед ижилсүүлэн шингээнэ гэдэг их эрдэм.
Ийм эрдэм амар хялбар ирэхгүйг бид мэднэ. Тэгэхээр зохиолч Н.Баасанжавын олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, эрэл хайгуул, өөрөө өөртөө үнэнч байсанд онгод билигийн тэнгэр алгаа дэлгэсэн дэгүү. ...“Таллаж мандсан сар” үгүүллэгийн Нянгар манай суманд ч байсан болохоор тарж бутарсан сумыг минь сэтгэлд ургуулаад мордов. Магадгүй манай сумынхан өөрийн сумын Нянгараа хайрлаагүйгээсээ ч болж тарсан уу! Хүний амьдрал гэж нээрээ сарны явдал ч бил үү! Хэн мэдлээ.
Нянгар авгай шиг нутаг орныхныхоо зовлон зүдгүүрийг ганц хар биендээ үүрч, хаасан хэдэн ч Нянгар байдгийг бид анзаарахгүй, Нянгар авгай, Нянгар авгай, Нянгаар, Нянгар гэж элэглэж явдагийг зохиолч Баасанжав гярхай ажжээ. Ажсан нь үнэн болохоор би бас тэнд зогсон өөрийгөө анирдана. Үгүүлэх нь: ...Хүү гудамжаар нэг Нянгар авгай, Нянгар авгай гэж хашгирч яваад ижийдээ баригдан, зэмлэгдэнэ. “Нутаг хошуу бүрт өөр өөрийн зовлон, өөр өөрийн бахархал гэж байдаг юм. Нутаг хошууныхаа тэр их зовлон зүдгүүрийг ганц биендээ тээж яваа энэ ядарсан амьтнаар оролдож чи яана. Ядарсан нэгнээ түшиж асарч явдаг сум орон, нутаг хошууныхан сайн сайхан явдаг юм.
Амьдрал гэдэг тэр чигээрээ тунгалаг биш шүү, хүү минь” гэж ижийн сургамжилна. Тэр явдлаас хойш хүү, Нянгар авгайг хайрлан өрөвдөж “Үүрсэн зовлон зүдгүүрийн тэр их хүнд ачаан дунд нь миний зовлон бас дараа болж байгаа даа” хэмээн ухаарах бөлгөө. Хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртсэн нийгэм журмын үед, өвлийн тэргүүн сар гарвуу үгүй юу улс орон даяар мал нядалгааны ажил ид өрнөж, тэр их ажлын ард гарах гэж нутаг ус, улс орноороо эрвийх дэрвийхээрээ хүн бүр хөдөлдөг цаг бас байж. Тэнд хамаг байгаагаа давхарлан өмсөж, гартаа уртаа гэгчийн саваа төмөр барьсан Нянгар малын сэвс, хаягдал асгах шуудуу бүхий далан дээгүүр явж, тэр зүгийн үйлийг хянамгай ажиж бас зааварчилгаа өгнө. Зарим нэг авгай хүүхнүүд гүзээтэй сэвсэндээ олгой, тасарсан өлөн гэдэс зэргийг хийж Нянгарын нүд хариулан асгах авч тэр бүрий бүтэлтэй болохгүй. Харин нь ч “тэрний хүүхэн, түүний авгай тэр бүхэл бүтэн улсыг хуурч, үнэтэй цайтай хөрөнгийг нь шал шавхай руу асгаж явна шүү” гэж урт төмрийнхөө үзүүрт булхайг нь өлгөн түмэн хүн, малын шуугианыг дарж хашхирна. Тэгж хашхирах бүрт олон хоногийн хүйтэн жаварт хайруулан, улайтай ноцолдож ядарсан хүмүүс тус тусынхаа ажлыг орхин түр ч атугай нуруу тэнийлгэн нэг сайхан инээж авах бөлгөө.
Булхайгаа дэлгүүлсэн авгай хүүхнүүд ичихдээ хэн нэгнийгээ нударч “Энэ Нянгар эгчийг яана аа. Хүний нүүрийг ёстой нэг түлнэ шүү” гэж орох байх газраа олж ядахаас бус эргэж заалдан энэ тэр гэх хэл ам хэрүүл шуугиан үгүй. Манай нутгийнхан Нянгарыгаа тэгж л хүндлэн, хайрлан, өрөвддөгсөн. Хүний орчлонд таллаж мандсан сар шиг түүний амьдрал хөөрхий ч, Нянгар шиг бүтэн нэртэй явахсан гэж бидний үеийнхэн хичээдэг юм. Хэн хүнд гэм хоргүй, ой ухаанд нь баймгүй цэцэн цэлмэг тийм нэгэн эгч олоон олон жилийн дараа манай нутгийнхны зовлонг үүрсээр нар шингэх зүг рүү явсан юмаа. Түүний нэрийг Нянгар гэдэг. Үүнийг харин Ням-Очирын Баасанжав бичсэн юм.Тэр бидний дундах Нянгарыг бас хайдаг болов уу?
Дөрөв. Н.Баасанжавын “Бурхантад” үгүүллэгт Цэдэнбалжир ханиа нутаглуулчхаад түнэр харанхуйд тэмтчих адил гэр рүүгээ буцаж явна. Хэдэн хүүхдүүдийнхээ царай зүсийг яаж харна даа, гэхээс бодлын чөлөөгүй хүүхдүүд нь нүдэнд харагдахад өвдөг бохирон мэгшүүлнэ. Байдаг л нэг үгүүллэг. Гэвч байдаггүй нь: ...Цэдэнбалжир хэр удаан сууснаа мэдсэнгүй. Тэнгэрийн хаяанаас жихүүн салхи цэлс цэлсхийнэ. Дотор нь бага ч атугай уужирчээ. Бурхантыг уруудан нэг сүүтийсэн амьтан айсуй. Нохой гэхэд нохой биш. Ойртон ирэхийг нь харвал Дарь байлаа. Хавар цагаар хий хуй нь хөөрдөгсөнө үү, яадаг юм ухаан санаа нь алдран хэдэн өдөр энэ тэрүүгээр гүйдэг хуучтай.
“Хөөрхий дөө, ухаан солио хүн юу харж, юу бодож явдаг юм бол. Эрүүл саруулдаа амтай бол амтай, ажилтай бол ч ажилтай даа” хэмээх бодолтой түүнийг тосон алхахад гуниг зовлон нь түр ч атугай мартагдана. Дарь хүүхэн нүүр тулан ирж зогссоноо зовонгуйгаар Цэндхүүгээ яачихав аа гэв. Цэдэнбалжир хоолой зангируулан “нутаглуулчихаад ирлээ” гэхэд Дарь биеэ агдагнуулан “даарч байгаа даа” гэхэд Цэдэнбалжир буруу харан “мэдэхгүй л дээ” хэмээн яриа өрнөнө... Дарийн эвгүй үгийг цээрлэсэн Цэдэнбалжир түүний далан дундуур эвхэж барьсан бурантагаараа ороолгоод авахад: Дарь хөхрөн гүйснээ эргэн харж “намайг авгайгаа болгочихооч дээ” гэж наалинхайтан нүүр лүүгээ унжсан туг үсээ чихнийхээ араар хийлээ. Цэдэнбалжир “галзуу золиг” гээд буруу харав. Дарь цоо эрүүл хүн шиг гайхан харснаа “Чи сая юу гэв ээ. Намайг галзуу гэсэн үү” гэхэд Цэдэнбалжир өөрийн мэдэлгүй хойш ухрангаа “Үгүй ээ үгүй. Би тийм үг хэлээгүй” гэхэд Дарийн нүд гурвалжлан “Энэ хорвоо солиотой. Чи өөрөө ч солиотой. Энэ амьтад ч цөм солиотой” гээд тэмээ рүү заана. Цэдэнбалжир аргаа барахдаа “Бурхан минь” гэв. Дарь “Бурхаан. Бурхан галзуураад удаж байгаа шүү дээ” гээд жиндүү салхинд бөхөлзөх дэрсний толгой руу заав. Тэгснээ уртаар санаа алдан урд хормойгоо тэгшлэн зассанаа “За тэр ч яахав. Чи тэгээд надтай суух юм уу, үгүй юм уу” гэхэд Цэдэнбалжир тулгамдсандаа “тэгэх байх аа” гэчихэв. Дарь айсан өнгөөр шивнэн “Хөхөөгөө би тэгэхээр яах болж байна” гээд асуух янзтай харлаа. Цэдэнбалжир “харин ээ яадаг ч юм билээ дээ” гэв. Дарь шинэ санаа олсон хүүхэд шиг дэвхцэн “Оллоо, оллоо. Цэндээхүүтэй суулгачихая”. Цэдэнбалжир цэлс цэлсхийх тэнгэрийн хаяаг ширтэнгээ “болох л юм” гэхэд Дарийн харц гэрэлтэх шиг болсноо “Би тэгвэл Хөхөөдөө очиж хэлнэ” гээд гүйн одно... Цэдэнбалжир Дарийн араас харж зогсохдоо түүнтэй ер юу юу ярьсанаа огт санадаггүй.“Бурхан галзуурсан” гэдэг үг л ой тойнд нь үлджээ. Аугаа Ницше “Бурхан үхсэн” гэж тунхагласан бол манай Н.Баасанжавын “Бурхан солиорсон” хэмээхүй нь үнэмшилтэй ойрхон санагдах л...
Тав. “Өвсний сэтгэл” үгүүллэгт, хэвтэрд орж нимгэрч цоорсон ташаа нь амь авах өвчнөөс илүүтэй шаналгах Баньд өвгөн, ганц хүүдээ хоргодовч, нэгэн андгайд яарч байх юм. Тэр нь цэл залуухандаа Гэрэл хэмээх бүсгүйтэй далдуур учирсан хайр ажгуу. Аль аль нь ханьтай ч хэн хэндээ сэтгэл алдуурсан зовлон жаргалын уяаг тэд тэглэхдээ: “Хойт насандаа учиръя. Учрахдаа өвс болцгооё! Гэхдээ суль өвс шүү!” гэсэн андгай тавиад эргэж учралдаагүй аж.
“Хөх өвснүүдийн зайд тэврэлдэн ургасан хул шаргал суль” болох нь хамгийн эмзэг нандин, энгийнийг тэр хэвтэж байхдаал ойлгож: “Хэ мөн хожуу яа” хэмээн шүүрс алдана. Баньд учрал хагацалын дуурсгалт газар “Гашууны энгэр”-ээсээ хэдэн суль сугалаад ир гэж хүүдээ захина. Тэгээд тэр шөнөжингөө өвс болж зүүдэлнэ. Гэрэл нь аль хэдийнээ өвс болчихсон түүний зүг ганхан даллаж, “нүгэлгүй өвс болох хэчнээн сайхан” тухай яриа нь холдон ойртон, зүүдлэж сэрнэ. ...Аавын захисаныг авчирхаар өглөөний нарыг хүлээлгүй мордсон хүү нь өвгөний захисан сулийг авч ирэхэд, сулиас Гэрэлийн үнэр, хүүгийн үнэр, нар салхины үнэр үнэртэнэ. Өвсний үнэрт түүний нойр тэсгэлгүй хүрч, өвгөн хүүгийнхээ авч ирсэн сулийг энгэртээ наасан хэвээр бурхан болно. Амар болооч нь амьддаа дэрлэсэн дэр, ширдэгнүүдийн зай завсар, хуучин хэд гурван тэрлэг дээлийнхээ ханцуйг хэд хэчнээн ч жилийнх юм бүү мэд хул шаргал өвсөөр дүүргэсэн байх нь Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ын зарим нэг мөр санааг сэтгэлд ургуулах нь хүний сэтгэлийн явдал хаана ч давтагдаж болох анирийг бидэнд илгээх бүлгээ. Үгүүллэг бүрийг задлан шинжиллэж болох ч орон зай хомсын тул ”Сав шим”, ”Эргэлт”, ”Билүү уул”, ”Учир”, ”Хүлээлт”, ”Нэргүй ухаарал”, ”Сүүдэрлэгч”, “Хүрэн сэндэр” зэрэг өөр өөрийн өнгө аястай олон сайхан үгүүллэгүүд хийгээд “Нуур буйлахад” тууж, зохиолчийн эрэл хайгуулын бас нэг шинэ хэлбэр туршиц “Тугал амрах цагийн бөлөг” хэмээх үүлэн сүүдэр дээрх бичвэрүүд эрхэм уншигч таны сэрэхүйн хаалгыг элгэмсэг агаад нууцхан тогших тул та өөрийн гараар үүдийг нээн сэтгэлийн хоймороо залагтүн. Зохиолчийн нэрийг Ням-Очирын Баасанжав гэдэг шүү... Бичээч Банзайн Хүрэлтогоо. 17-р жарны цагаагчин үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн 15.
Бэлтэгсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)