Торгууд бий биелгээг өвлүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулав.
"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Соёл, урлагийн газар Булган сумын ЗДТГ, Соёлын ордонтой хамтран Торгууд бий биелгээг язгуур хэв намбаар нь өвлүүлэн уламжлуулах, сургах, тогтвортой үйл ажиллагаа явуулах орчин буй болгох, өвлөн суралцагчдыг идэвхжүүлэх зорилготой "Торгууд бий биелгээг өвлүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Булган суманд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Торгууд бий биелгээг өвлүүлэн хөгжүүлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулагдлаа.
Дээрх хэлэлцүүлгийн хүрээнд Торгууд бий биелгээний уламжлал, өнөөгийн байдал, төрөл зүйлийн онцлог, цаашид хөгжүүлэх арга замын талаар орон нутгийн удирдлага, албан байгууллагын дарга нар, өвлөн уламжлагч, ард иргэдийн санал хүсэлтийг авч цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа илэрхийллээ.
Мөн "Торгуудын бий биелгээний шавь сургалт"-ын үйл ажиллагааг албан ёсоор нээж сургагч багш нар, зохион байгуулагч, соёлын ордны ажилтан, албан хаагч нарт арга зүйн зөвлөгөө өгч цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан олон талт цогц арга хэмжээ болж өндөрлөлөө.
Эх сурвалж: Ховд аймгийн Соёл, урлагийн газрын цахим хуудас

Сэтгэгдэл ( 0)