Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Баярсүх томилогдлоо.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, журмын дагуу зохион байгуулсан. Шалгалтад нийт зургаан хүн оролцсоноос аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Б.Баярсүх уг албан тушаалд томилогдох болзол хангасан тул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдлоо.
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: албан тушаалд томилох тухай захирамжийг уншиж танилцуулан, ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод, нээлттэй, шуурхай байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: ИТХ цахим хуудас
Сэтгэгдэл ( 0)