Аймгийн ИТХ-ын 7-р хуралдаан боллоо

Аймгийн ИТХ-ын 7-р хуралдаан энэ сарын 12-ны өдөр нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлтийн явц, 2019 оны төслийн тухай, аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.


Хуралдааны хамгийн чухал асуудал бол аймаг орон нутгийн өмнөх оны төсвийн зарцуулалт, захилга бат, хөрөнгө оруулалтын үр дүн төсвийн зарцуулалтыг хэрхэн хийсэн талаар төлөөлөгчид үнэлэлт дүгнэлтээ өгч, энэ оны хийгдээгүй байгаа төсөв хөрөнгө нь шийдэгдсэн асуудлуудыг цэгцлэн он дуусхаас өмнө захиран зарцуулж, үр дүнтэй ашиглан ажиллах талаар онцгойлон ярилцаж байлаа.
 




Сэтгэгдэл ( 0)