ХАМГИЙН ЗОРИГТОЙ ТЭМЦЭГЧ АЛДАРЖАВЫН АЮУШ


А. Аюуш 1859 онд Эрдэнэбишрэлт Засагт хан аймгийн Дархан бээлийн хошуу, өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Нүцгэний гол гэдэг газар төржээ. Тэрээр хэсэг нөхдийн хамт Цэцэг нуурын дугуйланг байгуулан удирдаж байлаа. Тэдний тэмцэл яваандаа үр дүнд хүрсэн нь Ардын хувьсгалын салхи сэвэлзэж хойд хөршид төр эргэсэн явдал юм. Тухайн үеийн гадаад, дотоодын эзэрхэг түрэмгийлэгч хар, шар феадалуудыг эсэргүүцсэн бичиг үйлдээд аяганы амсар тойруулан гарын үсгээ зурсан нь энэ хэргийг хэн сэдсэн, хэн толгойлсон гэдгээ нуух гэсэн зорилогтой байв. 1913 онд Го сайд/ Гончигдамба/,  Ма сайд/ Хатанбаатар Магсаржав/, тэргүүтэй олон сайд ноёдын дунд энэ хэргийг шүүв. Эцэсийн шийдвэр Аюушд цээрлэл үзүүлжээ. Ийнхүү Аюуш Гурван Сэнхэрийн аманд шүүлгэхдээ нуруун дээрээ гал түлүүлэхээс бусдыг үзсэн байна. Манжийн үеийн есөн эрүү шүүлтийг давж, гарахад түүнд байгалиас заяасан эрүүл чийрэг бие цогцос, асар их тэсвэр хатуужил, ялан дийлэх сэтгэл зүйн бэлтгэл байснаас гадна, төрөлхийн зөрүүд зан нь тусласан болов уу хэмээн нутгийн өвгөд тэмдэглэсэн байна. Ард түмнийхээ төлөө асар их зориг тэвчээр гарган тэмцэж чадсаныхаа төлөө Ард-Аюуш гэдэг эрхэм алдрыг хүртсэн юм. Ардын хувьсгал ялсаны дараа Аюуш сумын дарга, сургуулийн нярав зэрэг ажлыг хийж байснаас гадна, МАХН-ын найм дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ. 1959 онд Аюушийн мэндэлсэний 100 жилийн ойгоор Ховд хотын төв талбайд түүний хөшөөг сүндэрлүүлж, Цэцэг сумын сургуулийг ч  мөн Ард-Аюушийн нэрэмжит болгосон билээ.2009 онд Ард-Аюушийн мэндэлсэний 150 жилийн ой тохиож аймаг сумын улирдлагууд Ард-Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.
Ховд аймгийн Хамгийн Хамгийн Хамгийн номоос




Сэтгэгдэл ( 0)